Тэрбээр “Сэмжид хужирт" рашаан сувилал нь 2015 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харьцангуй залуу хамт олон юм. Тус сувиллын ард том толгойтой дарга битгий хэл, хөрөнгө оруулагч компани ч байхгүй бөгөөд банкны зээл, ажилчдынхаа хүч хөдөлмөр, сувилуулагчдынхаа итгэл, найдварын хүчээр дөнгөж өндийж буй байгууллага билээ.
Товчхондоо, бид модоо хагалж, усаа зөөж, тоосгоо эвлүүлсээр өнөөдрийн түвшиндээ ирсэн. Эрүүл мэндийн байгууллагад Боловсролын яамнаас бусад бараг бүх яамнаас шалгалт орж ирдэг. Өгүүлбэрийнхээ заалт бүрийн эхнээс огтолно, тайрна гэсэн хууль журмын “ГАЛ” дунд төрийн дарамтыг хангалттай амсаж яваа.
Ажилчидтайгаа хамтран жил бүр цалингаа 10 хувь өсгөх зорилт тавьж, 2020 оны эхэнд цалингаа 30 хувь хүртэл нэмж, цар тахлын хүнд хэцүү үеийг сөрж ажилласан. Аймгийн ИТХ-ын шийдвэрийг дагаж 2019 оноос 80 сая гаруй төгрөгийн өртөг бүхий машин зээлээр авч, бохир усаа 55 км зөөвөрлөж байна. Үүнд жилдээ 40 сая орчим төгрөг зарцуулдаг. Нөр их ажлынхаа хажуугаар ажилчид маань сувилуулагчдадаа орой бүр концерт тоглож, олсон орлогоороо хоёр айлыг орох оронтой болгож байлаа.
.jpg)
Хөлбөмбөгийн “Титэм хужирт” клубийг анхнаас нь байгуулалцаж, ивээн тэтгэж улсын аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль авахад нь хувь нэмрээ оруулжээ.Энэ өвөл гэхэд орон нутгийн 500 гаруй иргэнийг 50 хувь хямдралтай, тусламж хэрэгтэй 20 гаруй иргэнийг тус тус үнэгүй сувилж, постод гарч буй онцгой байдлын албан хаагчдыг гэр, хоол хүнсээр хангах ажлыг тасралтгүй явуулж ирсэн.
Санаачилсан олон нийтийн ажил, хандив, тусламжуудаа нийгэмд сурталчилж магтуулах, төрд мэдүүлж, шагнал горьдож яваагүй. Цар тахлын үеийн нөхцөл байдлыг дүгнэж 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 60 хоногийн хугацаатай, 2021 оны хоёрдугаар сарын 1-нээс 20 хоног үйл ажиллагаагаа зогсоож байсан. Үндсэндээ бид энэ өвөл гурван сар шахуу ажиллаагүй билээ.
Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу орон нутгийн иргэддээ тодорхой хязгаартай үйлчилж байгаад Өвөрхангай аймгийн Засаг даргын А/100 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хотоос ирэх сувилуулагчдаа PСR шинжилгээтэй, ногоон бүсээс ирэх сувилуулагчдаа хэвийн горимоор хүлээж авсан.
Улаанбаатар хотоос 2021 оны гуравдугаар сарын 5-наас 50 гаруй хүн хүлээн авч, үйлчилсэн. Улаанбаатар хотын иргэд PCR шинжилгээтэй байж гурван удаагийн хяналт шалгалтыг нэвтэрч ирдэг. Бид давхар шалгадаг.
Аймгийн онцгой комисс Улаанбаатар хотоос сувилуулагчид авахыг хориглосон хугацаа буюу гуравдугаар сарын 13-ны оройноос хойш нийслэлээс хүн хүлээж аваагүй. Гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотоос сувилуулагчид хүлээж авсан гээд байгаа нь “Хужирт рашаан” сувилал хаасны улмаас шилжиж ирсэн хоёр хүн юм. Тэдгээр хүн гуравдугаар сарын 10-нд ирээд сувилуулж байсан. Шуурганаар шилжиж ирсэн 13 хүнээс хоёр хүний хариу эерэг гарсан.
Миний бие өөрөө 2021 оны гуравдугаар сарын 10-нд гэр бүлийн хамт PCR-ийн шинжилгээгээ өгөөд Хужирт суманд очсон. Надтай хамт очсон хүмүүсийн ихэнх нь хоёр удаагийн давтан PCR шинжилгээтэй байсан. Гадаа байшинд зарим нь, үлдсэн нь нэг талдаа байрлаж бусад үйлчлүүлэгчтэй холилдохгүйгээр тусдаа хооллож байсан. Зарим хүмүүс нь эмчилгээ хийлгэсэн.
Хоёр удаа спорт зааланд тоглосны нэг нь амралтын өдөр таарсан. Гэхдээ сургуулийн хаалгаар бус, заалны гадна хаалгаар орж орон нутгийн хүнтэй хавьтал үүсгээгүй. Тухайн үед спорт заал төлбөртэй үйлчилж байсан болно. Ямар ч уралдаан тэмцээн болоогүй. Үүнийг гэрчлэх 15 хүн бий. Улмаар 2021 оны гуравдугаар сарын 13-ны УОК-ын шийдвэр, АОК-ын чиглэлийн дагуу гуравдугаар сарын 15-ны өглөө хүмүүсээ аваад нийслэл рүү буцсан болно. Нийслэлд ирээд өгсөн манай хүмүүсийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан ба өчигдөр шинжилгээ өгсөн зарим хүний хариу хүлээгдэж байна. Эрсдэлтэй байхыг үгүйсгэх арга алга. Манай гэр бүлийн шинжилгээний хариу сөрөг гарсан.
Төр удирдаж буй дарга нар нь үйл олноороо маскгүй тэврэлдэж буйгаа телевизээр сурталчилж байхад бид иргэдэд халдвар хамгааллын дэглэм сахиулахад амаргүй байлаа. Бидэнд дотоод алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй ээ. Буруугаа бусад руу чихэх бодол ч алга.
Энэ завхралын эцсийн тусгал болж, хамт олноороо яллуулж буйдаа үнэхээр харамсаж байна. Рашаан сувилалд тангаргаа өргөсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Орон нутаг, улс орон даяар нөхцөл байдал хүндэрвэл “Сэмжид хужирт” рашаан сувилал нь “ор дэлгэх”-ээр орон нутгийн нөөцөд авсан байсан.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагадаа талархъя. Бидний нөхцөл байдлыг ойлгож, цар тахлын хүнд үеийг даван туулахад сэтгэлийн дэм өгч буй иргэд, сувилуулагчид, хамтран ажилладаг байгууллагууддаа баярлалаа.
Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас сүүлийн жил гаруй хугацаанд зайнаас ажлаа удирдсан “АЛДАА” бий. Албан байгууллага бүрд зовлон, жаргал бий. Шуурганаар салсан дээврээ янзалж, иргэн хүн шиг зээлээ төлж, цалингаа авч цаашид амьдрах ёстой. Хөлсөө дуслуулан зүтгэх хамт олныхоо улаан гарнаас өөр “ар”-гүй жирийн нэг сувиллыг ойлгохыг хичээгээрэй. Цалин, татвар, зээлийнхээ ард гарчихаад сар бүр баярлаж байдаг 40 гаруйхан хүнтэй хамт олон юм шүү.Энэ жил бид цалингаа нэмж, хамт олноороо орон сууцтай болох зорилт тавьж, урам зориг дүүрэн байлаа. Манайх даргын нуруун дээр бус, ажилчдынхаа нуруун дээр явдаг газар. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж бүх хүнээс уучлалт гуйя” гэжээ.
| “Сэмжид хужирт” сувиллын захирал А.БЯМБАСҮРЭН: Завхралын эцсийн тусгал болж, хамт олноороо яллуулж байгаадаа харамсаж байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |