БНХАУ-ын Синофрам үйлдвэрийн вакциныг тариулсан иргэнд сөрөг урвал илэрсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ. Энэ талаараа иргэн Г.Бямбасүрэн цахим орчинд тайлбар өгөөд байна. Тэрбээр гуравдугаар сарын 15-нд дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд үүнээс хойш цаг орчмын дараа сөрөг урвал ажиглагдаж, хөл нь мэдээгүй болсон байна.
Энэ талаар тэрбээр "Намайг Г.Бямбасүрэн гэдэг. Би 1990 оны арванхоёрдугаар сард төрсөн. Хувийн эмнэлэгт ажилладаг. Вакцин хийлгээд хоёр хөл мэдээгүй болсон. Вакцинаа энэ сарын 15-ны даваа гарагт 16:00 цагт хийлгэсэн. Үүнээс 10 минутын дараа ажиглалт хийхэд зүгээр байсан. Ингээд гараад 40 орчим минутын дараа дотор муухайрч, биеийн байдал тавгүй болсон. Ингээд ажил дээрээ ирээд бөөлжиж явж чадахаа больсон. Удалгүй эмнэлгийн сувилагч рингер, аньлгин, демидрол хийсэн. Гишгэж чадахгүй байсан учраас Хан-Уул дүүргийн эмнэлэгт дуудлага өгч эмнэлэгт хүргэгдсэн. Үүнээс хойш биеийн байдал сайжрахгүй байна. Үүнээс хойш хэд хэдэн удаа эмнэлэгт үзүүлж, одоо Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоо ганцаараа явж чадахгүй хүнээр түшүүлж явж байгаа" гэлээ.


| Г.БЯМБАСҮРЭН: Вакцин хийлгэснээс хойш хөл мэдээгүй болчихлоо |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |