Байгальд ээлтэй, тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг бий болгохоор зорин ажиллаж буй төр, малчид, малчдын хоршоод, бэлчээр ашиглагчид, ноос ноолуурын үйлдвэрүүд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл хуралдлаа. Хуралд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын Ноос Ноолуурын Холбооны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Швейцарийн хөгжлийн агентлагын “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, STeP Eco Lab төслийн менежер У.Сарангоо, WCS Байгууллагын “Өмнийн говийн ноолуур” төслийн менежер Ж.Чанцаллхам, “Тогтвортой Ноолуур” холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл нар оролцов.
Тогтвортой ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оролцогч талуудын хэрэгжүүлж буй ажлуудыг төрийн бодлогын түвшинд уялдуулан зохицуулах, “Монголын Хаан Ширхэгт” тохирлын тэмдгийн дор нэгдэн “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл” болон “Хариуцлагатай Нүүдэлчин” малын гаралтай түүхий эдийн тогтвортой үйлдвэрлэлийн стандартуудтай холбогдуулан олон улсын зах зээл дээр Монгол ноолуурын өрсөлдөх чадвар, чанарын ялгарлыг баталгаажуулах талаар санал солилцлоо.
Мөн Монголын тогтвортой, дээд зэргийн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулахад бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс гарал үүсэл, онцлог байдал, чанарын ялгарлыг баталгаажуулах газар зүйн заалт бүхий үндэсний стандартууд, өөрөөр хэлбэл бэлчээрээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болоод гарах хүртэл бүхий л процессыг цахим системээр мөшгөх боломжийг бүрдүүлж эхлээд байна. Цаашид тогтвортой үйлдвэрлэлийн стандартыг хэрэгжүүлэх үндэсний байгууллагуудын чадавхийг хөгжүүлэх, Монголын тогтвортой ноос ноолуурын салбарын зохион байгуулалтыг бэхжүүлэх, малчид, хоршоод, үйлдвэрүүд, гадаад зах зээлийн сурталчилгааны хамтын ажиллагааны замын зургаа гаргахаар болсон юм.
| Тогтвортой ноолуур үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргалаа |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |