• Өнөөдөр 2025-03-20

ИНФОГРАФИК: Малын тэжээлийн үйлдвэр

2021-03-19,   1042

Манай улсад малын тэжээл үйлдвэрлэлээр дагнасан нийт 30 аж ахуйн нэгж, цех байна. Үүнд томоохон зургаан аж ахуйн нэгж байгаагаас Улаанбаатар хотод дөрөв, Сэлэнгэ аймагт нэг, Дорнод аймагт нэг байна.
 
Нийт тэжээлийн үйлдвэр, цехүүдийн найм нь улирлын чанартай, 22 нь байнгын үйл ажиллагаа явуулж, дараах төрлийн тэжээлийг үйлдвэрлэж байна. Мөн 27 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж, жил бүр 70-75 мянган тонн тэжээлийн хивэг үйлдвэрлэж байна.
 
Гурил, тэжээлийн үйлдвэрүүдийн хүчин чадал
Дээрх үзүүлэлтээс харахад тэжээлийн үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах шаардлага байгаа юм. Үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс авсан судалгаагаар хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, түүхий эдийн дутагдалтай байдал, мэргэжлийн технологич бэлтгэх зэрэг асуудлыг цогц байдлаар шийдэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
 
Манай улсад 65-70 мянган тонн үйлдвэрийн тэжээл дутагдалтай  байдаг бөгөөд үүнийг хангахын тулд түүхий эдийн бэлтгэл, татан авалт зэрэгтэй уялдуулан  зургаан тэжээлийн үйлдвэр, цех шинээр барьж байгуулахаар төлөвлөж байна.
 
Дээрх бүс нутгуудад улаанбуудай, хөх тариа, хошуу буудай, арвай, эрдэнэшиш, шар буурцаг зэргийг түлхүү тариалж тэжээлийн үйлдвэр, тэжээлийн ургамал тариалалтыг хослуулан хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр,
  • Бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэл 60 гаруй мянган тонноор нэмэгдэнэ,
  • Тогтворжсон жорын тэжээл үйлдвэрлэж тэжээлийн хангамж тогтвортой болно,
  • Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, экспортлох нөхцөл бүрдэж, аж ахуй эрхлэгчдийн чадавх сайжирна,
  • Хот суурин газрын хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хүртээмжтэй хангах боломж бүрдэнэ. (Мах, сүүний хангамжийн улирлын хамаарал, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлнэ)

ИНФОГРАФИК: Малын тэжээлийн үйлдвэр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188