Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвслээс энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын III бага хурал”-д ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян цахимаар оролцож байгаа аж. Тус эвсэл нь АНУ-ын Нью-Йорк хотод 2019 онд зохион байгуулсан НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулагдсан бөгөөд дэд бүтцийг цаг уурын өөрчлөлт, гамшигт тэсвэртэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм. Өдгөө 28 улс, дөрвөн олон улсын байгууллага, хоёр хувийн хэвшлийн байгууллага гишүүнээр элсээд байна.
Энэхүү хурлаар уур амьсгалын өөрчлөлт болон гамшигт тэсвэртэй дэд бүтцийн талаар тус эвслийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад гамшигт тэсвэртэй дэд бүтцийн төсвийг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад оруулах хувь нэмрийг тодорхойлох юм.
Д.ЦЭДЭВСҮРЭН

| “Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн олон улсын III бага хурал” болж байна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |