Монгол Улс НҮБ-д анх 1961 оны аравдугаар сарын 27 нд элсэж байсан бөгөөд өдгөө 60 жилийн ой түүхэн өдөр тохиож байгаа юм.
1946 оны зургаадугаар сарын 21-ны өдөр БНМАУ-ын Засгийн газар өөрийн улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх хүсэлтийг НҮБ-ын тухайн үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга руу явуулжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газар БНМАУ-ын өргөдлийг 1946 оны зургаадугаар сарын 24-нд хүлээн авч, мөн зургаадугаар сарын 27-нд хэвлэлд нийтэлж, Аюулгүйн Зөвлөлийн шинэ гишүүн элсүүлэх асуудал эрхэлсэн комисс 1946 оны наймдугаар сарын 6-нд авч хэлэлцээд, наймдугаар сарын 12-ны Азийн хаалттай хуралдаанаас Монголын тухай нэмэлт материал шаардлагатай хэмээн үзэж, хариу авах таван асуулт гаргаж, төлөөлөгчөө ирүүлэхийг манай Засгийн газарт хүсэлт болгожээ. Хорооны ээлжит хуралдаан 1946 оны зургадугаар сарын 28-ны Даваа гаригт хуралдаад тэрхүү хуралдаанаас БНМАУ-ын тухай мэдээлэл авах нь зүйтэй гэж үзсэн байна. Тэр үед:
БНМАУ-ын Засгийн газар эрх бүхий төлөөлөгчдөө томилон АНУ-ын Нью-Йорк хотод ирүүлэх болон өөр таван асуудалд хариулт өгөхийг уламжлан хүссэн байдаг.
НҮБ-ын гишүүн болох БНМАУ-ын хүсэл эрмэлзэл биелэж, 1961 оны аравдугаар сарын 24-ний лхагва гарагийн орой 971 дүгээр хуралдаанд Аюулгүйн Зөвлөл БНМАУ-ын хүсэлтийг арван гурав дахь удаад хэлэлцэж, НҮБ аль орны тухай эхэлж хэлэлцэх талаар маргалдсаны эцэст БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлыг эхлэн хэлэлцэх болсон юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1961 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаан дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн дээрх тогтоолыг бүх гишүүн улсын нэрийг дуудах журмаар санал хураалт болж олонхын саналаар баталсан байна.
БНМАУ НҮБ-д элсэх үйл ажиллагаанд тухайн үеийн ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, профессор Д.Цэвэгмид тэргүүтэй, Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, О.Дамдиндорж, Б.Орсоо, Б.Ванчин-дорж нар оролцжээ.
Д.ЦЭДЭВСҮРЭН
| Монгол Улс НҮБ-д элссэн 60 жилийн ой тохиож байна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |