• Өнөөдөр 2025-03-13

Архангай аймгийн Чулуут суманд тогтоосон хөл хорио үргэлжилж байна

2021-03-12,   1366

Архангай аймгийн Чулуут суманд очсон кино зураг авалтын багийн нэг гишүүнээс Ковид19 илэрч, нийт 15 хүнийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн.

Тус сумын Онцгой комиссоос батлагдсан нэг тохиолдлын хавьтал болсон иргэдээс долоо хоногийн дараа PCR шинжилгээ дахин авах аж. Мөн Чулуут сум руу орж, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна. Мөн сумын төвд тогтоосон дэглэмийн дагуу банк, ахуй үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоож, хөдөлгөөнийг хязгаарласан бол хүнсний дэлгүүр, эмийн сан хуваарийн дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлж буй аж. Өнөөдрийн байдлаар Тус суманд ойрын хавьтлын 14, дам хавьтлын 22 иргэн тусгаарлагдсан байна.
 
Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу хүргэлтийн дэлгүүрийн тоог гурав болгон нэмэгдүүлж, хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан бензин шатахууныг зөвхөн зөвшөөрөлтэй машинд олгож байгаа ажээ.

Архангай аймгийн Чулуут суманд тогтоосон хөл хорио үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-12 15:07:12
    ....: muundg
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188