• Өнөөдөр 2025-02-07

Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор, Сүхбаатар аймаг орох, гарах хөдөлгөөнөө хаалаа

2021-03-11,   985

Дархан-Уул аймаг Вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас тус аймагт очих иргэд асуумж бөглөн нэвтрэх аж. Мөн Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор, Сүхбаатар аймаг Улаанбаатар хот болон өвчлөл бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргасан байна. Тодруулбал,

  • Хэнтий аймаг гуравдугаар сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.
  • Сэлэнгэ аймаг Улаанбаатар хот болон коронавирусийн халдвар бүртгэгдсэн аймгуудаас ирэх хөдөлгөөнийг өнөөдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 14- ний 06:00 цаг хүртэл зогсоов.
  • Баянхонгор аймгийн Онцгой комисс хуралдаж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тус аймаг руу нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, маргаашаас эхлэн Улаанбаатар хотоос зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажил, хойшлуулшгүй ажлын шаардлагаар тус аймагт ирэх иргэдийг хүн тус бүрийн PCR шинжилгээний хариу, хүчинтэй хугацааг үндэслэн нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс аймгийн Онцгой комисст өгсөн хүсэлт, өргөдөл, албан бичгийг үндэслэн судалж, бүртгэлжүүлснээр Улаанбаатар хотоос гарах эрх үүсэх юм.
  • Сүхбаатар аймгийн авто замын хөдөлгөөнийг энэ сарын 16-ныг хүртэл хаалаа. Аймаг болон бүх сум руу орох, гарах хавто машины хөдөлгөөнийг бүрэн хаах бөгөөд зөвхөн хүнсний болон ахуйн хүрээний бараа, ачаа тээврийн машиныг зохих журмын дагуу нэвтрүүлнэ. Мөн ар гэрийн гачигдал болон хүнд өвчний шалтгаантай иргэдийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу оруулж бас гаргах юм. Одоогоор аймгийн хэмжээнд байнгын гурван пост, Баруун-Урт суманд хяналтын долоон пост ажиллаж байна.

 


Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Баянхонгор, Сүхбаатар аймаг орох, гарах хөдөлгөөнөө хаалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-11 16:23:41
    ХБНМУ: Холбооны Бүгд Найрамдах Монгол Улс
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188