• Өнөөдөр 2025-03-14

Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилтан, алба хаагчид дархлаажуулалтад хамрагдаж байна

2021-03-10,   803

Улсын онцгой комиссоос “Ковид-19” цар тахлын үүсгэгчийн эсрэг дархлаажуулалтыг хоёр үе шаттай зохион байгуулахаар шийдвэрлэж, 2021 оны хоёрдугаар сарын 23-нд эхлэсэн. Улсын онцгой  комиссын 2021 оны гуравдугаар сарын 08-ны VII хуралдаанаар энэ ажлыг эрчимжүүлсэн.  Хууль зүй, Дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын алба хаагчдыг дархлаажуулах ажлын хүрээнд өчигдөр /2021.03.09/ хуваарийн дагуу Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилтан, алба хаагчид хамрагдаж эхэлжээ.
 
Энэхүү үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Дотоод хэргийн их сургуулийн Хангалт, үйлчилгээний газрын Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, 29 эмч, сувилагч  ажиллаж байна. Вакцинжуулалтын явцтай Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис  болон албаны бусад хүмүүс ирж танилцлаа.
Дотоод хэргийн их сургуулиас вакцинд хамрагдах багш, ажилтан, алба хаагч, сонсогчид эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, бүртгэл хийлгэж, биеийн байдлыг ажиглах өрөө, яаралтай тусламжийн өрөөг бэлтгэн, алба, газар, хэлтсүүдийн алба хаагчид цагийн хуваарийн дагуу хамрагдана. Дархлаажуулалтад хамрагдаж байгаа алба хаагчдын халдвар хамгааллын дэг журмыг ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газраас зохион байгуулж байна. Вакцинжуулалт гурван өдөр үргэлжилнэ.

Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилтан, алба хаагчид дархлаажуулалтад хамрагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188