• Өнөөдөр 2025-03-13

БНСУ: Хил нээгдвэл гэрээт ажилтан авах хэвээрээ

2021-03-09,   1094

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Гадаад ажиллах хүчний бодлого хариуцсан газрын дарга Ким Сон Жэ Монгол Улсаас ажиллах хүч татан авахтай холбоотой асуудлаар тодруулга өгчээ.
 
Тэрбээр “Би БНСУ-ын илгээгч 16 орны гэрээт ажилчдын бодлогыг хариуцдаг. Манай улсад одоогоор хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрөх тогтолцооны дагуу 240 мянга гаруй хөдөлмөрийн ажилтан болон 180 мянга гаруй Солонгос гаралтай гадаад иргэн H2 визээр ажиллаж байна.  Дэлхий нийтэд тархаад буй аюулт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж манай улс илгээгч 16 орны гэрээт ажилчдыг хүлээн авах боломжгүй байгаа. “Ковид-19” цар тахлын халдварын тоо буурвал шинээр ирэх гэрээт болон тусгай тогтвортой нөхцөлөөр  ирэх ажилчдаа хүлээн авна. Одоогийн байдлаар олон улсын нислэгүүд цуцлагдсан, хилийн хоригтой улсууд ч бий. Тун удахгүй хэвийн горимд шилжиж, үйл ажиллагаа жигдрэх байх гэж найдаж байгаа. Солонгос Улсын тухайд илгээгч 16 орноос Монгол Улсын иргэдийг авч ажиллуулах сонирхолтой байгаа. Учир нь монгол залуус хөдөлмөрч, бие нь эрүүл саруул, хурдан шаламгай ажилладаг хэмээн өндөрөөр үнэлэгддэг.
 
Одоогийн байдлаар манай улсад хөдөлмөр эрхлэх гэрээний дагуу Монгол Улсын 5000 гаруй гэрээт ажилтан байна. Жил болгон 2000 гаруй ажилтан шинээр татдаг ч цар тахлын нөлөөгөөр шинээр иргэдийг хүлээж авч чадахгүй байна. Өмнөх жил манайх жилд 52 мянга орчим ажиллах хүч оруулсан бол энэ жил 6000 мянган иргэн хүлээн авсан гэх судалгаа гарсан. Цар тахлын нөхцөл байдал гайгүй болбол ажиллах хүчээ түргэн шуурхай татан авах болно. Хилээр нэвтрэх хугацааны талаар бид эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Цаашид бидний зүгээс хилийн хоригоо хурдан цуцлах, ажиллах хүчээ татан авах талаар хүсэлт илгээж байгаа.  Улс орон бүрд ажиллах хүчний квот гэж байдаг. Монгол Улсаас татан авах ажиллах хүчний квотын тоонд өөрчлөлт оруулаагүй байгаа” гэлээ.
 

БНСУ: Хил нээгдвэл гэрээт ажилтан авах хэвээрээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188