Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдрийн байдлаар 30.243 иргэнээ гаднын улс орноос татан аваад байна. Тухайлбал, 131 удаагийн тусгай үүргийн нислэгээр 23.533 иргэн, ОХУ, БНХАУ-ын хилийн боомтоор 6.710 буюу нийт 30.243 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулжээ. Харин гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээс дөрвөн удаагийн нислэгээр 533 иргэнээ татан аваад буй.
Эдгээр иргэдийн 116 нь бага насны хүүхэдтэй, 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь өндөр настан, зургаа нь жирэмсэн, 363 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
| УОК: Манай улс 30 мянга гаруй иргэн татан авлаа |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |