Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан ЗХЖШ, ЦДБЭЧ хамтран “Хатан ижий” хүндэтгэлийн арга хэмжээг зургаа дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүл үр хүүхдүүд нь үе дамжин Зэвсэгт хүчинд алба хааж яваа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ижий нарыг алдаршуулан өргөмжлөх, тэдний гавьяа зүтгэл, гэр бүлийн зөв хандлагыг олон нийтэд сурталчлах зорилготой юм.
Энэ жилийн “Хатан ижий”-д БХЯ-ны харьяа байгууллагууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас 57 ээжийн тодорхойлолт, танилцуулга ирснээс Н.Алтанцэцэг (БХЯ-ны Ахмадын хороо), Д.Норжин (ҮБХИС), Д.Цэцэгээ (016), Г.Янжмаа (120), Г.Чулуунцэцэг (327), Д.Энхтуяа (ЦДБЭЧ), Э.Эрмаа (7780), М.Энхтуяа (011), А.Оюунгэрэл (150) нарын есөн ижий шалгарч, “Өргөмжлөл”, хүндэтгэлийн эздээр тодорсон юм.

Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн босгон дээр хатан ижийгээр шалгарсан ээжүүдийн 3-10 хүртэлх үр хүүхдүүд нь төрийн цэргийн байгууллагад алба хааж байгаа, өдгөө зарим нь даян дэлхийд энхийг сахиулж яваа, өөрсдөө ч мөн залуу, халуун насаа Зэвсэгт хүчиндээ зориулсан байна.
Хатан ижий нарт ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг баяр хүргэж хэлсэн үгэндээ “Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй ажилласан, олон хүүхэд төрүүлж өсгөсөн, хань ижил, үр хүүхдүүд нь Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагад алба хааж яваа, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ижий нарыг алдаршуулан өргөмжилж байгаадаа баяртай байна. Үр хүүхдүүдээ эх оронч үзэл сэтгэлгээтэй өсгөж хүмүүжүүлсэн та бүхнээр бахархаж байна. Ижийгээ баярлуулна гэдэг энэ хорвоогийн хамгийн сайхн ажил. Ажил албаа сайн гүйцэтгэж, ижийгээ энэ эрхэм шагналын эзнээр тодруулж, баярлуулж байгаа цэргийн алба хаагчдаараа ч бахархаж байна” хэмээн онцолсон юм.

Арга хэмжээний төгсгөлд шалгарсан ээжүүдэд “Хатан ижий” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Цэцэгээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд шалгарсан 46 хатан ээжийн тухай өгүүлэх бүтээлийн дээжээс бэлэглэж, “Хатан ижий” хүндэт тэмдэг гардуулан өгсөн юм. Тэрээр 2017 онд “Хатан ижий”-гээр шалгарч байсан ээж юм.
Ташрамд сонирхуулахад, Зэвсэгт хүчний “Хатан ижий” нараас хамгийн өндөр настай ээж нь 96 настай Р.Рэнчинцоо (167), хамгийн олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээж Ө.Марууш (350) нар ажээ. Ө.Марууш гуай 14 хүүхэд төрүүлж өсгөсөн ба түүний 13 нь төрийн цэргийн байгууллагад алба хаадаг байна.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг хязгаарлагдмал хүрээнд халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулсан юм.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанчин штаб
| “Хатан ижий” нарт хүндэтгэл үзүүллээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |