Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайн ачилтын талбайд өглөөний 10:42 цагийн орчим 26 настай иргэн Д машинд хавчуулагдан нас барсан гэх мэдээлэл гарсан. Тус асуудлаар Ховд аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн хошууч Ш.Сүхтулгаас тодрууллаа.
-Цагдаагийн байгууллагад тус хэрэг гарсан гэх мэдээлэл хэзээ ирсэн бэ?
-Өглөөний 10:42 цагт иргэн Г-гээс тухайн үйл явдалтай холбоотой мэдээлэл жижүүрийн утсанд ирсэн. Тус мэдээллийн дагуу Ховд аймгийн прокурор, Цагдаагийн байгууллагын алба хаагчид хамтран шалгалж байна.
-Хөшөөтийн уурхайн компани ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй гэх албан бус мэдээлэл байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн газарт шалгалт үргэлжилж байна. Ямар компанийн ажилтан амиа алдсан, хэргийн газар чухам юу болсон талаар албан мэдээлэл гараагүй байна.
-Өмнө нь Ховд аймагт Хөшөөтийн уурхайд хүний амь эрсдэж байсан уу?
-Миний мэдэхээр уурхайтай холбоотой дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байгаагүй. Цагдаагийн газрын статистик тоон мэдээллээр ямар хэрэг бүртгэгдэж байсныг хэлж мэдэхгүй.
-Хэргийн газар хяналт, шалгалт хийхээр хичнээн хүн ажиллаж байна вэ?
-Хэргийг шалгахаар тухайн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар хяналтанд авсан. Иргэн Д нь ямар шалтгаанаар амь нас эрсдсэн нь тогтоогдоогүй байна. Одоогийн байдлаар хэргийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
| Ш.СҮХТУЛГА:Хөшөөтийн уурхайд 26 настай Д машинд хавчуулагдан амиа алджээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |