• Өнөөдөр 2024-04-26

Газартай холбоотой бүх мэдээлэл, үйлчилгээг www.egazar.gov.mn цахим системээс авах боломжтой болжээ

2021-03-04,   6050

        Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын кадастрын нэгдсэн систем буюу www.egazar.gov.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Иргэн, хуулийн этгээд уг цахим системийг ашиглан газартай холбоотой бүх төрлийн мэдээллийг авахаас гадна газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой 17 төрлийн өргөдлийг илгээх боломжтой юм. Ингэснээр газар эзэмшигч иргэн, төрийн албан хаагч хоёрын дундах үл ойлголцол, дүүргүүдийн газрын албанд бий болдог оочер дараалал арилж, иргэн гар утсаараа газартай холбоотой бүх төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрджээ. 
 

-Газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой 17 төрлийн өргөдлийг цахимаар илгээр боломжтой болсон-

 
Бид www.egazar.gov.mn цахим системийн талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэнгээс тодрууллаа. 
Тэрбээр “Улсын хэмжээнд газрын кадастрын нэгдсэн цахим системийг нэвтрүүлсэн. Энэ цахим систем нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газрын бүртгэлийн нэгдсэн сан дээр тулгуурлаж хийсэн цогц нэгдсэн систем юм. Энэ системийг иргэн, хуулийн этгээд ашиглаад газартай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой болсон. “Энэ хэний газар вэ” гэдгээс бусад бүх мэдээллийг нээлттэй тавигдсан. Хувь хүний нууцын тухай хуулиараа аливаа нэг газрын эзэмшигчийнх нь нэр нууц байх ёстой. Тэгэхээр иргэн egazar.gov.mn цахим систем рүү нэвтрээд өөрийнхөө газартай холбоотой мэдээллүүд, төлбөрийнхөө нэхэмжлэл, ногдуулалт, газрын хэмжээ, зориулалт, захирамж, гэрээний хугацаа дууссан, дуусаагүй, барьцаанд бүртгэлтэй эсэх зэрэг бүх мэдээллийг авах, тэрийгээ тодорхойлолтоор хэвлээд авах, лавлагаанд ашиглах боломжтой. 
 

Мөн иргэд газрын албанд өргөдөл өгдөг. Гэхдээ тэр өргөдөл нь ямар шатанд явж байгаа, хаана очоод гацсан, хэд хонож байгаа гэх мэт мэдээллийг олж авах боломжгүй байсан. Мэдэхийн тулд заавал өөрийн биеэр газрын албанд очиж, байцаагчаасаа асуух шаардлагатай болдог. Харин одоо бол энэ цахим системийг ашиглаад гэрээсээ “Миний өргөдөл хууль дүрмийнхээ дагуу явах ёстой аль шатан дээрээ явж байна вэ” гэдгийг харж, хянах боломжтой. Гэрээ, гэрчилгээ нь гарчих юм бол “Таны өргөдөл шийдэгдлээ, та газрын албанаас ирж гэрээ, гэрчилгээгээ авна уу” гэдэг мэдэгдлийг таньд өгөх болно. Тухайлбал, хэн нэгэн иргэн эзэмшлийн газартай байлаа гэж бодъё. Тухайн газрынхаа хугацааг сунгах, зориулалтыг өөрчлөх, талбайн хэмжээ өөрчлөхтэй холбоо өргөдлүүдийг газрын албанд өгдөг. Тэгвэл эзэмших эрхтэй холбоотой нийт 12 төрлийн өргөдлийг цахимаар шууд илгээх боломжтой болсон. Газрынхаа хугацааг сунгая, эрхээ бусдад шилжүүлье гэвэл заавал газрын албан дээр очоод байх шаардлагагүй болсон. Та байгаа газраасаа системд нэвтрээд өргөдөл, хүсэлтээ холбогдох материалыг нь хавсаргаад илгээхэд харьяа дүүргийн байцаагч дээр шууд очно. Байцаагч хавсаргах материалууд нь бүрэн байна уу, гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг нь байна уу гэдгийг хянаж үзээд шаардлага хангасан бол “өргөдөл баталгаажлаа” гэдэг мэдэгдлийг таньд илгээнэ. 

Ингэснээр төрийн албан хаагч болон иргэдийн хооронд үүсдэг зөрчлүүд эрс багасна. Дээрээс нь сумын даамал, газар зохион байгуулагч нар өргөдлийг хүлээж авах, шийдвэрлэх бүх үйл ажиллагаа нээлттэй болж байгаа” гэлээ. 

 

-Иргэн газартай холбоотой үйлчилгээ авахын тулд дүүргийнхээ газрын албанд 10 удаа биеэр очдог байсан бол цахим системийг ашиглаад сурчихвал нэг л удаа очно-

 
Бид  БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзийгөөс тус дүүргийн газрын албанд биеэр очиж үйлчлүүлж байгаа иргэдийн тоо, ачаалал, цахим системийн талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй ажлуудынх нь талаар тодрууллаа. 
 
-Танай дүүргийн газрын алба их ачаалалтай ажилладаг харагдаж байна. Өдөр танай газрын албаар хичнээн хүн үйлчүүлдэг юм бэ? 
Баянзүрх дүүрэг 470 гаруй мянган хүн амтай. Энэ иргэдээс манай газар зохион байгуулалтын албаар байнга үйлчлүүлдэг 100 гаруй мянган иргэн байгаа. Бид өдөрт 300 гаруй, жилд 10 мянга иргэнд үйлчилдэг. 
 
-www.egazar.gov.mn нэгдсэн системийг нийтээр ашиглаад эхэлвэл танай дүүргийн газрын албан үүсдэг энэ ачаалал хэдий хэмжээнд буурна гэж тооцоолж байгаа вэ?
-Газар эзэмшдэг, өргөдөл, хүсэлт гаргадаг иргэд их байгаа нөхцөл байдалд тулгуурлаад газартай холбоотой бүх үйлчилгээг цахимжуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн коронавирусийн нөхцөл байдалд тохируулан цахимаар үйлчилгээ үзүүлэх хэлбэрт шилжсэн. Энэ бүх шаардлагын үндсэн дээр цахим систем маань бий болсон гэж хэлж болно. Өмнө нь веб хувилбараар гарсан, одоо гар утасны аппликейшн хэлбэрээр гарч байна. Хэрвээ иргэн, хуулийн этгээд энэ системийг ашиглаад сурчихвал газрын албанд биеэр 10 ирдэг байсан бол нэг удаа л ирдэг болно. Газартай холбоотой материалуудынхаа эх хувийг өөрийн биеэр өгөх ёстой учраас нэг удаа ирэхээс өөр аргагүй. 
 
-Иргэд энэ цахим системийн тухай төдийлөн сайн ойлголт, мэдээлэлгүй байна. Таны байгууллагын зүгээс цахим системийг сурталчилах, иргэдэд ойлголт мэдээлэл өгөх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Одоогоор нэгдсэн цахим системийг маш цөөхөн хүн ашиглаж байна. Тиймээс бид долоо хоногт 1-2 удаа лайв дамжуулалт хийж, нэгдсэн цахим системээ сурталчилж байгаа. Мөн газрын албаны пейж хуудсандаа мэдээллүүдээ тогтмол байршуулж байна. Цаашлаад газрын албанд биеэр ирж үйлчлүүлж байгаа иргэдэд аман байдлаар танилцуулга хийж байна. Иргэдэд тараах гарын авлага мөн бэлдэж байгаа. 
 
Газрын кадастрын нэгдсэн систем буюу www.egazar.gov.mn цахим систем хэрэглээнд нэвтэрснээр газартай холбоотой асуудлаа шийдэх гэж олон цагаар оочер дараалалд зогсдог, олон удаа биеэр очих шаардлагатай болдог, өргөдөл, хүсэлттэй холбоотойгоор төрийн албан хаагчтай үл ойлголцдог гэх мэт саад бэрхшээлүүд ард хоцорч байна. Одоо гагцхүү иргэд www.egazar.gov.mn ашиглаж сурах л үлджээ. 
 
 

Газартай холбоотой бүх мэдээлэл, үйлчилгээг www.egazar.gov.mn цахим системээс авах боломжтой болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 40
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-21 10:38:30
    Irgen: Gazaraa awaagui haanaas yaj awah we
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-31 22:18:11
    Б.Батбилэг: Дархан уул аймагтаа газар авмаар бнаа.яаж авах бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-07 19:13:38
    Би: Үнэгүй авах газраа одоо болтол авч чадахгүй байна. Үерт урсгал харин хурдан шийдчих юм бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-19 15:55:24
    Мөнхсайхан : Нэг айлын газар хэдэн га байдын үний мэдээлэл авмаар байн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-19 13:53:20
    Монгол улсын иргэн мөртөлөө 07 га үнэгүй авч үзээгүй үнэгүй газараа авмаар:
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-19 13:53:19
    Монгол улсын иргэн мөртөлөө 07 га үнэгүй авч үзээгүй үнэгүй газараа авмаар:
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-14 16:01:39
    Иргэн: Сайн байна уу шинээр газар авах гэсэн юмаа яаж авах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-09 06:58:42
    Zoljargal: Gazar avah gesen ym ailiin hashaand 5 jil bolj bn ail nuu gesen 07 gazraa avah gesen ym
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-04 13:42:53
    Нармандах: Газар ер аваагүй. Яаж авах вэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-03 16:13:20
    Аюуш Жаргал: Сайн байна уу? Эгч газрынхаа гэрчилнээг авах гэсэн юм Заагаад өгнө үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-16 11:14:01
    tseveenkhuu: шинээр газар авмаар байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-22 11:07:53
    Сергей Энхзолбоо: Шинээр газар яаж авах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-02-22 11:06:31
    Сергей Энхзолбоо: Шинээр газар яаж авах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-08 13:49:23
    Otgonchimeg : систеи рүү нэвтрэх гэсэн юмаа. Нэг удаагийн код нь гарч ирэхгүй байна .Видео бичлэг энэ тэр байна уу системээ хөгжүүлбэл ямар вэ хүмүүст маш ойлгомжтой хялбар байхаар сайжруулалт хийгээчээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-14 00:55:29
    Munhnasan: Harh
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-19 18:46:11
    иргэн.: Энэ системийн ергедел авах хэсэг, шийдсэн мэдээлэл нь хаана байна-?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-19 18:44:05
    Иргэн: Орон нутагт хуулийн дагуу очсон. Шинээр газраа авах гээд, Тэгсэн засгийн газраас тогтоол гарна ергедел авахгуй гэнээ-хариу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-18 10:49:37
    Otgonbayr: Шинээр газар 0.7 гоо захиалах гэсэн юмаа хаанаас харж болох вэ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-18 10:49:15
    Otgonbayr: Шинээр газар 0.7 гоо захиалах гэсэн юмаа хаанаас харж болох вэ .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-13 20:03:48
    Б ЭНХМАНДАХ: 07 газар тай болмоор байна 2 бага насний хүүхттэй тул газар өгч тусалнуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-12 14:56:06
    Наранцэцэг: Ямарч дэд бүтэцгүй газар олгоод дэд бүтэцтэй газараа мөнгөөр зараад байх юм энэ ямар учир бна налайхын газарын албаныхан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-30 23:34:47
    Зейнел Айгерим: Сайн байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-01 20:14:41
    S Ragchaa: Bi Hud iin irgen bn ulsaas ugch bgai 0,7 gazraan awmaar bn minii huuhduud ch bas awch chadaagui urd n tsahimaar 3 udaa awah ged chadaagui odoi yah we
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-30 11:56:07
    Mendsaikhani.Amarsanaa: zahiramj ni gartsan bna.2004ond.bgduuregt urgudul ugsun uma gazraa awah bol ail buutsan bwal yaj shiideh we.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-28 16:21:45
    Л долгор: ХУДийн газрын гэрчилгээ хариуцсан хүний утсыг өгч тусална уу? 4р хороо, Жич: 2007 онд өмчилсөн газраа хувааж, тус тусдаа, гэрчилгээ нь гарсан авсан байгаа. Гэтэл, лавлагаа авахаар хуваагдаагүй, анхныхаараа бна. Үүнийг сануулья! Хаана хэнд хандах вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-28 16:21:22
    Л долгор: ХУДийн газрын гэрчилгээ хариуцсан хүний утсыг өгч тусална уу? 4р хороо, Жич: 2007 онд өмчилсөн газраа хувааж, тус тусдаа, гэрчилгээ нь гарсан авсан байгаа. Гэтэл, лавлагаа авахаар хуваагдаагүй, анхныхаараа бна. Үүнийг сануулья! Хаана хэнд хандах вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-28 14:32:38
    MUNHUU: цахим системийн яаж ашиглах талаар заавар авья
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 11:42:57
    энхболд: яаж газрын өргөдөл өгөх вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-21 11:42:57
    энхболд: яаж газрын өргөдөл өгөх вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-18 21:16:42
    Badamjunai: 1.BZD shineer gazar avhad haaguur avha talaar delegrengvi medeelliig haanaas avah bolomjtoi talaar 2.kadasdarna garaagvi gazariig kadasdar hiideg kompanaar hiilgcheed ochuul medeeleliig yaaj avah we
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-17 10:07:04
    Чулуун: Системийг яаж ашиглах талаар а ч байхгүй бна. Би эрээд олж чадсангүй. Бүртгүүлчихээд цаашаа яаж өргөдөлөө бөглөх ,авах газраа аяж өруулах г м зүйлүүд нь оилгомжгүй бна аа 2028 он хүртэл 0.07 олгоно гээд тэгснээ 2020 онд газар олгохгүй гээд ойлгомжгүй бна аа тэгэээд эдгээр зүйлд буцааж ямар хариу хэн хаанаас өгөх юм бол оо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-15 17:14:53
    Г. Ганчимэг: Бзд ийн харьяалалтай. Иргэнд олгох 0.7 га газраа яаж авах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-12 10:54:30
    Chimgee: sain n bnu..bi tsahimaar 61 in garamd gazar awsan .ter gazar odoo bga yu...ug n gazrin gerchilgeege gargaj awsan..ter gazrin talaar medeelel uguuch
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-12 10:28:25
    Ёндон отгонцэцэг: Сайн байн уу би тухайн үед цахимаар газар авсиймаа 61ийн гарам гэдэг газар kадасрийн зураг авхуулсан тэр газар одоо байгаа юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-15 20:06:12
    Билгүүнзаяа: Газар авах хүсэлтэй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-14 16:46:59
    б.лхагвасүрэн : улсаас өгдөг 0.7 га газрыг хаана ямар шугмаар авах вэ .би бас минии хүүхдүүд аваагүй болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-09 15:21:49
    Б.Буяннэмэх: Бид Убхот СХДдүүрэг 21 хороо Дэлгжр булгиин ам гэдэг газар шинээр газар авсан юм бүх бичиг баримт нь бгаа газар дээрээ цэг тэмдэглээ тавиулаж байраа баримаар бна 99991837
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-08 07:01:25
    зочин: мундаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-04 23:39:02
    S.Suhbat : S.H.D -33-horoond gahin tolowlolt haan hiigdeh be. Gazriin orgodol hezee awah be. Minii huwid zasag dargiin tsohiltoi gazriin orgodol 2jil bolj bna. Baitsaagch ni huleej awahgui bna. Minii utas 88220927
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-04 23:06:43
    Зочин: Маш хурдан бүх дүүргүүдэд хэрэгжүүлэх шаардлагатай байна шүү. Зарим нь мэдэхгүй л сууж байгаа даа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188