Тэрбээр төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгох, иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулахыг үүрэг болгосон байна. Мөн салбарын цахим системүүдийг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ.

Шатахууны хангамж, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын боломжит эх үүсвэрийг ашиглах хувилбаруудыг судлахаар болов. Тухайлбал, “Петро Матад” компанийн олборлосон 70-80 мянган тонн түүхий тосыг дотоодын бага оврын үйлдвэрүүдэд боловсруулж, шатахуун үйлдвэрлэх боломжийг судлах үүрэг өгчээ. Мөн ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооллогыг дуусгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, хайгуулын талбайн сонгон шалгаруулалтыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдээс талбайн санал авах цахим механизмыг бүрдүүлэхийг чиглэл болгосон байна.

Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбогдуулан дүрэм, журмыг шинэчлэх, хүчингүй болох журмуудын талаар танилцуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Түгээмэл тархацтай ашигт малтмал, Газрын тос, Газрын тосны бүтээгдэхүүн болон Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийн ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Үйлдвэржилтийн төслүүдийн хүрээнд гангийн үйлдвэр, алт цэвэршүүлэх болон зэс боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт, холбогдох бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, Налайхын үйлдвэрлэл, технологийн парктай холбоотой бодлогын зохицуулалтыг тодорхой болгох чиглэлээр бусад яамтай уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгожээ.

Түүнчлэн уул уурхайн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, осол, зөрчлийг шуурхай мэдээлэх нэгдсэн систем бий болгох шаардлагатайг онцолсон байна. Авлигын эсрэг төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн сахилга батыг сайжруулах, гүйцэтгэлийн аудитын шаардлагыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна. Мөн Монгол Улсын боомтуудын аюултай ачаа тээвэрлэх боломж, эдийн засгийн ач холбогдлын талаар нэгдсэн судалгаа гаргах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын тов, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлэх, гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан санамж бичиг, тохиролцооны хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах чиглэл өгчээ.

Ерөнхий сайдын санаачилсан “За бол заавал хий” хөдөлгөөний хүрээнд уул уурхайн салбарын аюулгүй ажиллагаанд анхаарч, холбогдох бодлого, төлөвлөгөө боловсруулан ажиллахыг мөн үүрэг болгосон байна. Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг тогтоосон хугацаанд хангаж, бодит үр дүнгээр тайлагнахыг яам болон харьяа байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгожээ.

| АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |