• Өнөөдөр 2024-03-29

А.АРИУНЗАЯА: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 500 тэрбумын хөтөлбөрийг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөсөн

2021-03-02,   475

Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах 10 их наядын төлөвлөгөө боловсруулсан талаар танилцуулсан. Үүнээс залуучуудын хөдөлмөр эхлэлтийг дэмжих чиглэлд 500 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяа 10 их наядын хөтөлбөрт багтсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр “Цар тахлын дараах эдийн засаг, нийгмийн амьдралыг хэвийн байдалд оруулах 10 их наядын төлөвлөгөө Засгийн газар боловсруулсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр богино хугацааны сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
 
Энэ бол ганц яамны асуудал бус салбар дундын асуудал. Манайд хүнсний талон авдаг 43 мянган иргэн өрх, 253 мянган иргэн бий. Үүнээс хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд ч байгаа. Тиймээс Засгийн газраас зарласан хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэх боломжтой залуучуудыг нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, сарын сургалтад хамруулах юм.
 
Сургалтын гол зорилго мэргэжил, мэдлэг олгохоос илүү хувь хүний хөгжилд суурилсан, хөдөлмөрийн зах зээлд ороход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. Хичээлүүд энэ агуулгын хүрээнд орно. Тухайлбал, баг хамт олны дунд би хэн бэ, улсын хөгжилд иргэний оролцоо ямар хэрэгтэй гэх мэт агуулга багтана гэсэн үг.
 
Төслийг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх төлөвлөгөө бий. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжинд туршилт хэлбэрээр 500 залууг сургана. Цаашлаад энэ тоо нэмэгдэж 500, 1000 гээд тоогоо нэмэх бөгөөд энэ жил 5000 залууг сургана гэсэн зорилт тавьсан. Манайд мэргэжлийн ажилчин анги дутагдалтай байна.  Хөтөлбөрийг эхлүүлэхээс өмнө ажлын байрны захиалга авна. Мөн төсөл хөтөлбөрт хамрагдах залуусаас ямар ажлын байран дээр очиж болох, юунд дур сонирхолтой талаар  санал авч, зуучлалаа тодорхой болгох юм.
 
Цаашдаа нэгэн шаардлагатай мэргэжлээр сургаж, хөдөлмөрийн биржид бүртгүүлнэ. Ингэснээр томоохон бүтээн байгуулалтын ажилд ажиллах тэргүүн эгнээний зуучлалд орно гэсэн үг. Энэ залуусаас бүрдсэн ажлын байрыг гаргасан компаниудад татварын болон бусад төрлийн урамшуулал олгохоор төлөвлөсөн” гэлээ.
 

А.АРИУНЗАЯА: Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 500 тэрбумын хөтөлбөрийг ирэх сараас эхлүүлэхээр төлөвлөсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188