• Өнөөдөр 2024-04-23

Б.АМАРХҮҮ: Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсэн

2021-03-02,   1157

Хар тамхины хэргээр хоёр жилийн хорих ял авсан Б.Амархүү өнгөрсөн сард шүүхийн магадлангаар суллагджээ.
 
Тэрбээр 2019 оны есдүгээр сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" гэмт хэрэгт холбогдож,  хоёр жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан юм. 
 
Б.Амархүү өөрийн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Сайн байцгаана уу, сайхан хаваржиж байна уу. Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав, ээж, амраг хань алаг үр, ард түмнийхээ итгэлийн алдаж, хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсэн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол … гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургаал, болон надад ухаарал хайрласан. Би ард түмэндээ,  эх орондоо, үзэгчиддээ  хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, ЗАЛУУЧУУДЫНХАА ЗӨВ АМЬДРАЛ-ын төлөө тууштай өргөх болно. Миний хайртай ээж минь, аав минь, хайрт хань минь, үр минь, миний монголын ард түмэн минь, залуучууд минь алдсан  надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж, намайг дэмжээрэй гэж хүсэж байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ” хэмээн нийтэлжээ.
 

Б.АМАРХҮҮ: Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-02 19:39:47
    lalar: muu ats gartsiimuu taarval ******** muu har tamhi hudaldsan ********
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188