• Өнөөдөр 2025-03-14

Сураггүй болсон сэтгэцийн эмгэгтэй иргэнийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

2021-02-28,   914

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн  хоёрдугаар гудамжинд оршин суудаг сэтгэцийн эмгэгтэй 61 настай иргэн Б хоёрдугаар сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болжээ.
 
Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар хоёрдугаар сарын 27-нд 00:58 цагт тус сумын Урт багийн Сүүж гэдэг газар /гэрээс нь найман км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Сураггүй болсон сэтгэцийн эмгэгтэй иргэнийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188