• Өнөөдөр 2025-03-19

39 тонн дизель түлш тээвэрлэсэн автомашин онхолджээ

2021-02-26,   1310

39 тонн дизель түлш тээвэрлэж явсан автомашин Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн Хөх булангийн гүүр гэдэг газар онхолджээ. 
 
Аймгийн онцгой комисс шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдсон тухай дуудлагыг энэ сарын 25-ны 07:45 цагт хүлээн авчээ.
 
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн, мөн Цагдаагийн газрын нийт 45 хүн, есөн автомашинтай 25 км зам туулан 08:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/, туслах жолооч  Сонгинохайрхан дүүргийн харьяат М /38 настай, эрэгтэй/ нарын жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байсан.
 
Иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн. Тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг өөр автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан зургаан тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн байна.

39 тонн дизель түлш тээвэрлэсэн автомашин онхолджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188