Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн /2025.11.05/ хуралдаан 09 цаг 56 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааныг дэд хорооны дарга Д.Цогтбаатар даргаллаа. Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр, 2026 оны төсвийн төслийг “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй уялдуулан боловсруулсныг дурдаад төсвийн төсөлд туссан онцлох арга хэмжээнээс товч танилцуулав. Тухайлбал, төсвийн урсгал зардлын хувьд, удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлахын зэрэгцээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулж, улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан улсын төсвөөс шимтгэлийг нь хариуцах иргэдийн шимтгэлд зориулж 79.0 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсонтой холбогдуулан хурлын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэх, геологийн салбарыг эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтыг татах тааламжтай орчныг бүрдүүлэх, геологи, эрдэс баялгийн судалгааны ажлыг дэвшилтэт техник, технологиор гүйцэтгэх, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.
Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолын хүрээнд аялал жуулчлалыг дөрвөн улирлаар хөгжүүлэх, эл салбарт салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулж 6.0 хувийн хүүтэй, зургаа хүртэлх жилийн хугацаатай нийт 267.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох, зээлийн хүүгийн дэмжлэгт зориулж 23.1 тэрбум төгрөгийг төрөөс хариуцан төлөх, мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Шинэ хоршоо-чинээлэг малчин”, “Цагаан алт” “Атар-4” үндэсний хэмжээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож, төрөөс зээлийн хүүгийн дэмжлэг олгохоор төсвийн төсөлд тусгасан байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөснийг Сангийн сайд онцлоод “Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем”-ээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд гурван их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан гэв.
Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу хоёр их наяд 181.9 тэрбум төгрөг нь үргэлжлэн хэрэгжих бол, 33 хувь буюу нэг их наяд 85.5 тэрбум төгрөг нь шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт байна. Энэ нь 2022-2023 онд батлагдсан төслийн тоотой харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт бөгөөд төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, үнэлэх, эрэмбэлэх, шалгуур үзүүлэлтийн чанар сайжирч байгааг илтгэж байна гэж байлаа.
Түүнчлэн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтад хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт, бүсчилсэн хөгжил болон хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах хүрээнд эрчим хүч, суурь дэд бүтцийн салбарт, гамшгийн эрсдэлийг бууруулж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор онцгой байдлын салбарт, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбарт шинэ хөрөнгө оруулалтыг түлхүү төлөвлөсөн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа багш нарын цалинг ямар үе шаттай, хэдэн хувиар нэмэхээр болсныг тодруулахын зэрэгцээ төсвийн хүрээний дунд хугацаанд багш нарын цалин төсвийн хэдэн хувийг нь эзлэхээр эдийн засгийн тооцоолол хийснийг тодруулав. Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн асуудал үүсэж эхэлсэн энэ нөхцөлд төсвийн ойрын болон дунд хугацааны бодлогод Засгийн газрын баримталж буй бодлого, шийдвэрийн талаар тодруулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын төсвийг таван үе шаттайгаар хэлэлцдэг болж, салбар бүрээр нь төсвийн төслийг хэлэлцүүлдэг болсон ч боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн асуудлыг тооцоолж чадаагүйг онцлоод хэлэлцүүлгүүдийн үр дүн амжилттай болсон гэж үзэж буй шалтгааныг лавлав. Тэрбээр нийслэлийн авто замын хашлага, явган замын хавтанг сольж, үр ашиггүй зардал нэмэгдүүлж буйд холбогдох хяналт тавьдаг эсэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх ажлуудад зураг, төсөв, магадлан хийхгүй гэдэг ойлголт бий болсныг тодруулж байлаа. Эдийн засаг, хөгжлийн яамны хувьд макро эдийн засгийн дунд хугацааны тооцоолол, гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлдөө урсгал зардлын ангиллаа бууруулах чиглэлийг барьж байгаа. Ер нь дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эзлэх төсвийн зарлагын хэмжээг үе шаттайгаар бууруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, бизнес хувийн хэвшлийг дэмжсэн төсвийн бодлогыг дунд хугацаандаа хэрэгжүүлэх, үүнийгээ дэмжсэн хууль эрх зүйн орчныг сайжруулахаар бодлого, чиглэл гаргаад ажиллаж байна хэмээн ажлын хэсгээс хариулсан. Мөн төсвийн төслийг Засгийн газар өргөн барихдаа төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан. Төслийг өргөн барьсны дараа нөхцөл байдал өөрчлөгдөж, боловсролын салбарын багш нарын цалинг тодорхой хувиар, үе шаттайгаар нэмэх хэлэлцээр болсон. Энэ асуудал нь эргээд эх үүсвэрээр хязгаарлагдан шийдэгдэх тул ажлын хэсэг ажиллаж байна гэв.
Харин эмнэлгийн ажилтан, эмч нарын цалингийн талаар өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, 2027 оныг эрүүл мэндийн салбарын жил болгон зарлахаар болсон. Үүнтэй холбоотойгоор 2027 онд эрүүл мэндийн салбартаа түлхүү анхаараад явна гэж ярилцсан хэмээн ажлын хэсгээс хариулав. Түүнчлэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг энэ жил өргөн хүрээнд хийсэн. Төсвийн байнгын хороо долоон сэдвээр хэлэлцүүлгийг танхимаар хийсний зэрэгцээ цахимаар иргэдийн санал, хүсэлтийг авсан. Давхардсан тоогоор нийт 200 гаруй мянган хүн хамрагдаж, санал хүсэлтээ тодорхой хэмжээнд өгч оролцсон гэх тайлбарыг ажлын хэсгээс өглөө. Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Ч.Номин нараас гаргасан саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ үеэр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Цогтбаатар гишүүдээс гаргасан саналууд нь Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг дээр ярилцсан асуудлуудтай давхардаж буй тул дэд хорооны гишүүд дэмжээгүй гэдгийг зөвөөр ойлгоорой гэж байлаа.
Хуулийн төслүүдийн талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |