Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.10.16) хуралдаан 14 цаг 53 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарын гаргасан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Тус асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Монгол Улсын Их Хурлын тухай хууль Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа тохиолдолд асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандахгүйгээр Улсын Их Хурал шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж буйгаа тайлбарлаад санал хүргүүлж буй шалтгааныг лавлав. Улсын Их Хурал Үндсэн хуулийн агуулгыг тайлбарлахгүй учраас мэргэжлийн түвшинд асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдэг хариултыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өгөв. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр судлах шаардлагатай хэмээх үндэслэлээр хойшлуулсан хэдий С.Ганбаатар гишүүний зүгээс саналаа хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэж буйг тайлбарласан.
Ийнхүү Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналын талаар Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэлэлцээд, холбогдох санал хураалтыг явууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтын “…Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална…” гэж заасныг зөрчсөн эсэх талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний олонх буюу 53.8 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалтын “…Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасныг зөрчсөн эсэх талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтын “…Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална…” гэж заасныг зөрчсөн эсэх талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахыг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн эсэх талаар талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэн. Ийнхүү энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ өдрийн хуралдаанаар “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хуралдаанд танилцуулсан. Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулах үеэр Засгийн газар болон Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс санал болгосон төлөөллийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд тухайн байгууллага ажлын хоёр өдрийн дотор өөр хүний нэрийг ажлын хэсэгт оруулахаар Байнгын хороонд ирүүлэх зохицуулалттай байдаг аж. Энэ дагуу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дээрх байгууллагуудаас ажлын хэсэгт орох төлөөллийн нэрсийг Байнгын хороонд ирүүлсэн болохыг Д.Цогтбаатар дарга танилцуулсан.
Иймд “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дараагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтож, энэ өдрийн хуралдааныг өндөрлүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| ХЗБХ: Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжив |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |