• Өнөөдөр 2025-03-19

ӨНӨӨДӨР ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН НАЙМАН БУЮУ ЭЛ ӨДӨР ҮЙЛДСЭН БУЯН 1000 ДАХИН ҮРЖИГДЭНЭ

2021-02-20,   844

Өнөөдөр Билгийн тооллын найман буюу хаврын тэргүүн цагаан бар сарын хоёр хар шарагчин гахай өдөр тохиож байна. Хаврын тэргүүн сарын шинийн наймныг тамын хаалга хаалттай ганц өдөр буюу Оточ маналын буулттай өдөр хэмээн үзэж, эл өдөр ном хуруулж, буян үйлдэх нь 1000 дахин үржигддэг хэмээн билэгшээж ирсэн түүхтэй. 

 
Хаврын тэргүүн сарын шинийн найманд буян үйлдэж, ном хуруулах ёсон тэртээ 2500 жилийн өмнөөс эхлэлтэй. Буддын шашны ном сударт тэмдэглэснээр "Хаврын тэргүүн сарын Шинийн найманд Бурхан багшийн арслант ширээний тавцангаас таван зүйл мангас гаран Очирваань бурхан болж хувилаад тэрсүүдийн багш нарыг номхотгосон рид хувилгаан үзүүлжээ. Үүнд нь даган баяссан өглөгийн эзэд тахил өргөснөөр асар их буян хураажээ. Тиймээс энэ өдөр буян үйлдэж ном хуруулбаас муу бүхэн арилах шалтгаан болж, буян заяа дэлгэрэх нигууртай" хэмээн тэмдэглэн үлдээсэн буй.
 
Түүнчлэн сар бүрийн шинийн найманд Манал бурхан заларсан дүйчин өдөр тохиодог.  Энэ өдрүүдэд хийсэн буян 1000 дахин арвижиж, өвчин гэтлэх болно гэж бичигджээ.  Тиймээс сар бүрээс онцгойлон Хаврын эхэн сарын Шинийн найманд ном хуруулж, буян үйлддэг заншил Монголчуудад үеийн үедээ уламжлагджээ.
 
 

ӨНӨӨДӨР ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН НАЙМАН БУЮУ ЭЛ ӨДӨР ҮЙЛДСЭН БУЯН 1000 ДАХИН ҮРЖИГДЭНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188