“Bloomberg TV Mongolia” 2024 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй, улс орны эдийн засаг, бизнесийн салбарын хөгжил, бүтээмжийг түүчээлэн манлайлж буй байгууллага, хувь хүмүүсийг тодруулдаг “Catalyst -2025” шагнал гардуулах ёслол энэ сарын 20-нд боллоо.
Энэ жилийн “Economic Catalyst”-аар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шалгарав. “Bloomberg TV Mongolia” нь тус шагналын эзнээр Монголбанкны Ерөнхийлөгчийг шалгаруулахдаа дараах үндэслэлүүдийг авч үзэв.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулахад Засгийн газартай амжилттай хамтран ажиллав
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын агентлагууд сүүлийн хоёр жил дараалан ахиуллаа. Ингэхдээ 2024 онд “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+, цаашдын төлөвийг “Тогтвортой” хэмээн үнэлсэн бол 2025 онд Moody’s болон S&P агентлагууд тус тус зээлжих зэрэглэлийг харгалзан “B1”, “ВВ-“, төлөвийг “тогтвортой” хэмээн үнэллээ.
“Global Finance” сэтгүүлийн “Central Banker Report Cards” тайланд 2024, 2025 онуудад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь дараалан А- үнэлгээ авснаар, дэлхийн шилдэг төв банкны удирдлагуудын нэгээр шалгарав. Энэ нь Монголбанкны удирдлага, түүний хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогыг олон улсын түвшинд үнэлж, баталгаажуулсан үйл явдал болов.
Инфляцын зорилтыг оновчтой болгож, томьёоллоо
Монголбанк өөрийн зорилтыг илүү оновчтой, тодорхой томьёолох ажлыг 2021 оноос эхлүүлж, инфляцыг онилох бодлогын арга хэлбэрт шилжих суурийг амжилттай бүрдүүлэв. Энэ хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх улсын инфляцыг 6 хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд тогтворжуулах бодлогыг тууштай хэрэгжүүллээ. Үүний үр дүнд Ковид-19 цар тахлын үед нийлүүлэлтийн шалтгаантайгаар 16.5 хувь хүртлээ өсөж байсан инфляц сүүлийн хоёр жилд дунджаар 7.6 хувь болж буураад байна.
Банкны салбарын бизнесийн зээл олголт тэлж байна
Банкны салбарын зээлийн үйл ажиллагаа, санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж, эдийн засгийн өсөлтийг тэтгэж байна. Мөн банкны салбарын тэлэлт үргэлжилж, нийт актив болон зээлийн үлдэгдэл 2025 онд өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэв. Зээлийн өсөлтийн дийлэнх хэсгийг бизнесийн зээлийн өсөлт бүрдүүлэв. Энэ нь Төв банкнаас хэрэгжүүлсэн бизнесийн зээлийн өсөлтийг дэмжих, хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлах макро зохистой бодлогын үр дүн байв.
Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ
Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 5.9 тэрбум ам.долларт хүрлээ. Ингэснээр валютын нөөц импортын 6 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрч, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн итгэлцлийг нэмэгдүүлж байна. Мөн валютын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг болж байна.
Төв банкны “ногоон” алсын харааг тодорхойлов
Төв банкны ногоон алсын харааг тодорхойлох стратегийн баримт бичгийг боловсруулах хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн хувилбар шинжилгээ, стресс тестийн арга зүйг боловсруулах, туршилтын тооцоололд шаардлагатай мэдээллийг цуглуулах, уур амьсгалын ил тод тайлагналтын удирдамжийг боловсруулах, хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргах, ирэх 30 жилд уур амьсгалын өөрчлөлтийн санхүүгийн сектор, мөнгөний бодлогод үзүүлэх нөлөөг судлах зэрэг олон ажлыг эхлүүлээд байна. Мөн ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд ногоон санхүүжилтийн таксономи, замын зураг, ил тод тайлагналын стандарт, удирдамжийг баталлаа. Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр Монголын банкнууд дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр татах, эдийн засгийн ногоон шилжилтийг эрчимжүүлэн байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах их үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байна.
Үндэсний төлбөрийн системийн хөгжил дэлхийн түвшинд хүрлээ
Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцооны шийдэл нь дэлхийн түвшинд өрсөлдөж, үнэлэгдэхүйц түвшинд хүрлээ. Ингэснээр банк хоорондын их болон бага дүнтэй гүйлгээ түргэн шуурхай, аюулгүй дамжихын зэрэгцээ дотоодын төгрөгийн картыг олон улсын төлбөр тооцоонд ашиглах, QR болон NCF технологид суурилсан төлбөрийн хэрэгслүүд нэвтрээд байна. Мөн энэхүү технологийн дэвшилд суурилан олон улсын төлбөр тооцооны Apple Pay болон Google Pay төлбөрийн хэрэгслүүд Монголд амжилттай нэвтэрлээ.
Монголбанк нь үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах байгууллагын хувьд Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцооны шийдлийг идэвхтэй дэмжин ажилласаар байна.
| Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Economic Catalyst” шагналыг хүртлээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |