Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорац, Боловсролын ерөнхий газар, “Жэй Си Ай Прогресс” байгууллага хамтран нийслэлийн ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан санхүүгийн боловсрол түгээх чуулга уулзалтыг 2025 оны 11 дүгээр сарын 13-нд зохион байгууллаа. Чуулга уулзалтыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нээж, хамтрагч байгууллагуудын төлөөлөл санхүүгийн боловсролын ач холбогдол, санхүүгийн сахилга бат, мөнгөн хуримтлалын дадал хэвшил зэрэг сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавив. Мөн хөгжөөнт тоглоом, оролцоонд суурилсан аргачлалаар дамжуулан сурагчдын санхүү, мөнгөний талаарх мэдлэг, ойлголтыг бататгаж, нэмэгдүүллээ.
Энэхүү чуулга уулзалт нь өсвөр үеийнхэн ирээдүйд санхүүгийн зөв хандлагатай, хариуцлагатай иргэн болоход үнэтэй хөрөнгө оруулалт боллоо. Санхүүгийн мэдлэгтэй залуусын тоо нэмэгдэх нь зөвхөн хувь хүний амьдралыг сайжруулаад зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийн үндэс суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Чуулга уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 700 гаруй сурагч оролцов.
| Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан санхүүгийн боловсрол түгээх чуулга уулзалт зохион байгуулагдлаа |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |