Өнөөдөр Хэнтэйн уулархаг нутаг, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-21-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөв гарчээ. Мөн Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан байна. 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 0 градус орчим байна.
| Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |