• Өнөөдөр 2025-12-18

БХЯ: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, МЭДЭЭЛЛИЙН ДАРХЛААГАА БЭХЖҮҮЛЭХЭД ТӨВЛӨРЧ АЖИЛЛАНА

  “Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд Батлан хамгаалах салбарын “Зэвсэгт хүчний Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвийг бэхжүүлэх” ажил тусгагдлаа.
     Төрлийн цэргийг бэхжүүлж, энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх тус төсөл хэрэгжсэнээр Монгол улсын Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын чадавх сайжирч, кибер орон зай дахь урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах ажиллагааны шуурхай байдал нэмэгдэнэ.
      Түүнчлэн, кибер хамгааллын чиглэлээр цэргийн мэргэжилтэн, инженер, шинжээчдийг бэлтгэх, давтан сургах тогтолцоо бүрдэж, гадаад орнуудтай мэдээллийн аюулгүй байдлын стратегийн түншлэл хөгжих, Зэвсэгт хүчний бүтцэд шинэ технологид суурилсан анги, нэгж байгуулагдах зэргээр Үндэсний аюулгүй байдал, мэдээллийн дархлаагаа бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

БХЯ: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, МЭДЭЭЛЛИЙН ДАРХЛААГАА БЭХЖҮҮЛЭХЭД ТӨВЛӨРЧ АЖИЛЛАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188