Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургуулийн нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурал БНХАУ-ын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдлаа. Нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурлаар талууд сургуулийн сэдэв, зорилго, боловсруулах асуудлын талаар санал солилцож тохиролцсон бөгөөд Монгол Улсын талын ажлын хэсгийнхэн хамтарсан сургууль явагдах газар оронтой мөн танилцлаа. Учир нь “Талын түнш” хээрийн сургууль хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулагдана гэсэн зарчмын дагуу 2024 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт амжилттай явагдсан бол 2026 онд БНХАУ-ын нутагт явагдах юм. Төлөвлөлтийн хурлын төгсгөлд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн талаас хошууч генерал Ван Зычян нар шийдвэрүүдээ нэгтгэж, хамтарсан протоколд гарын үсэг зурлаа.
| “ТАЛЫН ТҮНШ-2026” ХЭЭРИЙН СУРГУУЛЬ БНХАУ-ЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |