• Өнөөдөр 2025-12-17

МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ЦЭРГИЙН ЭМНЭЛГҮҮД ЦЭРГИЙН АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

 Айлчлалын үеэр төлөөлөгчид Вьетнамын Цэргийн төв эмнэлэг, Цэргийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг болон Цэргийн эмнэлгийн академид тус тус зочилж Вьетнамын Ардын армийн Цэргийн эмнэлэгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага солилцов. Хоёр талын өргөтгөсөн уулзалтын үеэр талууд цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөр боловсруулж, харилцан туршлага судлах, эмч, сувилагч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийг богино болон урт хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулах болон туршлагатай, өндөр ур чадвартай эмч нарыг Монгол Улсад урьж авчран ажлын байран дээрх сургалтууд зохион байгуулах зэргээр Цэргийн төв эмнэлэг болон Вьетнамын Цэргийн эмнэлэгийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллалаа.
         Тухайлбал, толгой хүзүү, шүд, чих хамар хоолой, элэг шилжүүлэх мэс засал, хоол боловсруулах замын дурангийн мэс ажилбарын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулах, эмнэлгийн ажилчид харилцан солилцох болон уламжлалт анагаах ухаан, халуун орны өвчин судлалын чиглэлээр хамтарсан судалгаа хийхээр тохиролцов.
Мөн манай хоёр улсын Зэвсэгт хүчний багууд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг нь БНСВУ-ын “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийн багтай мөр зэрэгцэн ажиллаж, туршлага, сургамжаа харилцан хуваалцаж буйг талууд онцлон тэмдэглэв.

 


МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ЦЭРГИЙН ЭМНЭЛГҮҮД ЦЭРГИЙН АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188