• Өнөөдөр 2025-12-18

ТӨВИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Барилгын хөгжлийн төвийн захирлын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2025.11.10/ боллоо. Хурлын үеэр өнгөрсөн шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэв.
Тодруулбал:
-Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэлийг хангах,
-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гурван жил тутамд зохион байгуулагддаг төлөвлөгөөт шалгалтад бэлтгэх,
-Байгууллагын жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангийн хурлыг зохион байгуулах,
-Шинээр батлагдах норм, дүрэм боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, автозогсоол, усны барилга байгууламж, метро зэрэг томоохон мега төслүүдийн барилгын норм, дүрэм боловсруулахад анхаарах,
-Эскпертүүдийн сонгон шалгаруулах журмын шинэчлэлтийг яаралтай эцэслэж батлуулан, экспертүүдийг сонгон шалгаруулах
-Өдөр тутмын ажлын чанарыг сайжруулах, Төрийн болон албаны нууцын тухай хууль, журмын хэрэгжилтийг хангуулж, сайжруулах,
-Салбарын яам болон удирдлагуудаас өгсөн үүрэг, чиглэлүүдийг хугацаанд нь биелүүлэх зэрэг үүрэг, чиглэлийг хэлтсийн дарга нарт өглөө.

 


ТӨВИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188