Гамшгаас хамгаалах мэдлэг боловсролыг хүн бүрд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж, Онцгой байдлын ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сургалт, дадлагыг зохион байгуулж байна.
Сургалтын нэгдүгээр үе шатны хүрээнд өнөөдөр Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангид нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн 105 сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох дадлага сургуулилтыг хийж, анхан шатны мэдлэг эзэмшүүллээ.
Улсын хэмжээнд хоёр үе шаттай зохион байгуулах сургалт, дадлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдний асран хамгаалагчдад гамшиг, аюулт үзэгдэл, осол, гал түймрийн шалтгаан нөхцөл, газар хөдлөлт, үер усны ослоос урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, өрхийн аюулгүй байдлыг хангах талаар анхан шатны мэдлэг, ойлголтыг өгч, гамшгийн аюулыг гэрэл дуут дохиогоор таних, аюулгүй байршилд хүрэх дадлага, сургуулилтыг хийлгэж чадавхжуулах юм.
Мөн төөрсөн үед өөрийн байршлыг тодорхойлж тусламж авах 3 үгт “What3word” аппликэйшныг 980 иргэний гар утсанд суулган, хэрхэн ашиглах заавар зөвлөмж өглөө. Ташрамд дурдахад “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр тохиодог юм.
| "Гамшгаас хамгаалах мэдлэгтэй байя" сэдэвт сургалт, дадлага зохион байгуулав |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |