Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өчигдөр хуралдаж, хагас коксон шахмал түлшийг өнөөдрөөс борлуулах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр нийслэлийн долоон дүүргийн гэрээт борлуулалтын 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж байна. Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Энэ сард 62 мянган тонн, улмаар сар бүр 50-60 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нэгдүгээр сарын сүүлээр 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг борлуулж дуусна. Өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр хэрэглээнд гарахад бэлэн болж шуудайлсан 12 мянган тонн хагас коксон шахмал түлш байна. Айл өрхүүд өөрсдийн сонголтоор сайжруулсан түлш, хагас коксон түлшнээс худалдаж авна. Галлагаа, хэрэглээний хувьд адилхан. Хагас коксон шахмал түлшний илчлэг сайжруулсан түлштэй төстэй учраас зуухны ул ширэм хайлах боломжгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 орчим хувь нь нүүрсний утаанаас гарч байгаа. Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр нүүрснээс гарч байгаа агаарын бохирдлын 28 хувийг бууруулна. Улаанбаатар хотын нийт агаар орчны бохирдлыг 40-45 хувь хүртэл бууруулах боломжтойг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтарч судалсан. Мөн энэ жил НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч агаарын бохирдлын хортой шинж чанар хэрхэн буурсныг судална” гэв.
-Хагас коксон шахмал түлш түлэхэд угаарын хийн эрсдэл байгаа юу?
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
-Нүүрс, мод, аргал, цаас юу ч түлсэн тодорхой хэмжээнд угаарын хий ялгарна. Угаарын хий их, дунд, бага гэдэг асуудлыг л ярина. Хагас коксон шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага байгаа. Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ухаалаг систем рүү шилжиж, 120 гаруй мянган айлд ухаалаг угаар мэдрэгчийн төхөөрөмжийг суурилуулсан. Дахин 22 мянган айл өрхийг системд холбох ажил явагдаж байна. НИТХ-аар төсвийн тодотголд нэмүүлж, 45 мянган айл өрхөд угаар мэдрэгч нэмж суурилуулахаар болж байна. Нийт гал түлж байгаа 172 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчийн нэгдсэн системд холбосноор 5 секунд хүрэхгүй хугацаанд угаар мэдрэгч ажиллахад ойрын хүмүүст нь мэдээлэл хүргэгдэнэ. Хэрэглэгчид утсаа аваагүй тохиолдолд Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн алба хаагчдад 5-7 минутын дотор тухайн айлд очиж, шууд арга хэмжээ авахаар төлөвлөөд байна.
-Хагас коксон шахмал түлшний борлуулалт, нөөцийн тухайд?
“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга О.Мишээл:
-“Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэр дээр өдөр бүр 30-64 вагон шахмал түлш бууж байна. Нийслэлийн долоон дүүрэгт Улаанбаатар хотын 23 агуулахад хагас коксон шахмал түлш, сайжруулсан түлшний 35 мянган тонн аюулгүй нөөцийг бүрдүүлсэн. Иргэд урьдын адил долоо хоногт долоон шуудай түлш худалдан авч байгаа. Сайжруулсан шахмал түлш улаан шуудайтай 3750 төгрөг, 25 кг шуудайтай хагас коксон шахмал түлш 5000 төгрөгөөр борлуулагдаж байна. Иргэд өөрсдийн сонголтоор түлшээ худалдан авна. Хагас коксон шахмал түлш нь олон улсын MNS2025 тохирлын гэрчилгээтэй.“Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.
| А.Амартүвшин: Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдлыг 45 хувиар бууруулна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |