• Өнөөдөр 2025-11-27

Хонконгийн орон сууцны хороололд гал гарсны улмаас 44 хүн нас баржээ

2025-11-27,   113

        Хонконгийн хойд хэсгийн Тай По дүүрэгт байрлах Ван Фук орон сууцны хотхонд өчигдөр их хэмжээний гал түймэр гарсан. Тус хотхоны найман блок орон сууцанд 2000 орчим айл өрхөд ойролцоогоор 4600 орчим хүн амьдардаг байна. Гал түймрийн улмаас одоогоор 44 хүн нас барж, 270 гаруй хүнтэй холбоо тогтоож чадахгүй, сураггүй байна гэж Хонконгийн Засгийн газар болон онцгой байдлаас мэдээлжээ.
 
   Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар засварын ажлын үеэр барилгын цонхыг хааж тавьсан полистрол хавтан болон барилга хооронд тавьсан хулсан шат галыг илүү хурдан тархах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй гэж үзсэн байна. Өнөөдөр өглөөний байдлаар орон сууцны хотхоны зарим блокоос утаа гарсаар байгаа бөгөөд уг гал түймэрт засвар үйлчилгээ хийж байсан гурван хүнийг сэжиглэн баривчилжээ.
 
       Гал сөнөөгчид шөнөжин ажилласан ч хэт халалт, өтгөн утааны улмаас 32 давхар орон сууцны хотхоны дээд давхарт хүрч чадахгүй байна. Албаныхны мэдээлснээр орон сууцны дөрвөн блокийн түймрийг бүрэн унтраасан байна. Олон зуун оршин суугчдыг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлж, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай хүмүүст яаралтай тусламжийн байрыг хуваарилж байна. Хонг Конгийн гал түймрийн албанаас галыг тавдугаар зэрэглэлийн дохиоллын ангилалд оруулсан бөгөөд энэ нь хамгийн ноцтой нь юм. Хонконгт хамгийн сүүлд 17 жилийн өмнө тавдугаар түвшний галын дохиолол өгч байжээ.

Хонконгийн орон сууцны хороололд гал гарсны улмаас 44 хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188