• Өнөөдөр 2025-11-25

“Ээмэг, бөгж худалдан авах гэсэн боловч залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ

“Ээмэг, бөгж худалдан авах гэсэн боловч залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал "Иргэн Э нь 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр фейсбүүк орчинд явагдаж байсан шууд дамжуулалт /live/-ын дагуу үнэт эдлэл худалдан авахаар тус шууд дамжуулалтыг явуулж байсан нэр бүхий этгээдийн данс руу 2,500,000 төгрөг шилжүүлэн залилуулсан" гэх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
 
Иргэд Та бүхэн аливаа төрлийн худалдан авалт хийхдээ цахим орчинд явагдаж буй худалдаа, шууд дамжуулалт, танил бус этгээдийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар болгоомжтой хандаж, мэдээллийг сайтар нягталсны дараа гүйлгээ хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

“Ээмэг, бөгж худалдан авах гэсэн боловч залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188