НИТХ-ын ээлжит V хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа. Хуралдаанаар Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай, 800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай, Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай зэрэг нийт 10 асуудлыг хэлэлцэнэ.
НЗДТГ-ын дарга Д.Амгалан Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай асуудлыг танилцуулав. Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай журмын төслийг боловсруулахдаа зорилго, хэрэгжүүлэх хууль тогтоомжийн зохицуулалт, сангийн зарчмууд, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, удирдлага зохион байгуулалт, хөрөнгийг юунд зарцуулах, зарцуулсан хөрөнгөд хяналт тавих зэргийг тусгасан байна. Тухайн сангийн хөрөнгийг бүрдүүлэхдээ нийслэлийн төсвөөс тухайн жил тодорхой хөрөнгө тавих бөгөөд мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болсон орон сууц, үйлчилгээний зориулалттай талбай, автомашины зогсоолыг худалдан борлуулсан орлого, газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан орлого 100 хувь, орон сууц, үйлчилгээний талбай, автомашины зогсоолыг түрээслэсний орлогын 100 хувь зэрэг газрыг дахин төлөвлөсөнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлууд хамарч байна. Харин сангийн хөрөнгийг дэд бүтцийг бий болгох, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн нөхөх олговрын зардал, өрхийн гэрийн дулаалга, дулаан алдагдлыг буруулах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барих, орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн зөрүүг төлөх зэрэгт зарцуулахаар тусгасан байна.
Үүний дараа НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлт болон НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хорооны танилцуулсан юм.
НИТХ-ын төлөөлөгч АН-ын бүлгийн дарга Т.БАТЦОГТ: Энэхүү Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлагдсанаар Улаанбаатар хот салаа мөчиртэй болох бодит эрсдэл бүрдэх нь. Энэ санд нэлээдгүй орлого бүрдүүлэхээр төсөөлөгдөж байгаа юм байна. Сан байгуулах удирдах журмын хүрээнд төсвийн төсөөлөл, тоо эндээс тодорхой харагдахгүй байна. Мөн журмын төсөлд удирдах зөвлөлийн 9 гишүүн сангийн хөрөнгийн захиран зарцуулалтын бүрэн эрх байхаар тусгасан боловч хяналт болоод сангийн үйл ажиллагаа санхүүгийн тайлагналтын тодорхойгүй байна. НИТХ хяналт тавина гэсэн ганцхан заалт байгаа нь учир дутагдалтай. Сангийн орлого зарлагын төлөвлөлтийг НИТХ батлах эсэх, сангийн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа болоод санхүүгийн тайлангаа хаана, хэнд тайлагнахыг тодорхой тусгах нь зүйтэй гэж үзэж байна.
НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.СЭМЖИДМАА: Иргэд, олон нийтээс ирүүлдэг гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлөлтийг үр дүнтэй шийдвэрлэх болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр санал хэлснийг нэгтгэсэн тусгасан.
НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Б.ДӨЛГӨӨН: Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн ТУЗ-ийн гишүүдийн зохицуулалтыг тодорхой тусгах, сангийн хөрөнгө бүрдүүлэлт, зарцуулалт хариуцсан байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг тодорхой болгох санал гаргаж байна. Мөн сангийн орлого, зарлагын мэдээлэл болон журмын хэрэгжилтийн талаар мэдээллийг бүрдүүлэх шаардлагатай талаар санал гаргаж, дүгнэлтэд тусгалаа.
Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Г.Жаргалсайхан Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн журамд дахин төлөвлөлтөд богино болон урт хугацаанд аль газруудыг ээлж дараатайгаар оруулах вэ гэдэг нь тодорхой байвал иргэд өөрсдийн газраа дахин төлөвлөлтөд орох эсэх мэдээллээ авах болно. Тэгэхгүй иргэдээс өмнө ченжүүд мэдээлэл аваад газрыг нь авчихдаг. Ингээд газар чөлөөлөлтийн нөхөр олговор анхны зорилтод айлдаа ач холбогдлоо бодитоор очдоггүй тал үүсдэг. Үүнийг тодорхой болгосноор төсвийн үргүй зардал гарахаас сэргийлнэ гэдгийг хэллээ. Харин НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул сангийн зарцуулалт агуулгатайгаа зөрчилдөж байгаа төдийгүй дахин төлөвлөлттэй холбоотойгоор амжилттай, амжилтгүй төслүүд бий. Тухайлбал, СОТ-ын байрны иргэд одоо ч байрандаа ороогүй байна. Амжилтгүй болсон дахин төлөвлөлтийг ямар нэг байдлаар шийдэх хэрэгтэйг онцоллоо. НИТХ-ын төлөөлөгч Б.Дөлгөөн газар чөлөөлөлтийн мэдээллийг хаанаас тодорхой авч болох вэ. Дээрх журамд айл өрхийн дулаалгын ажлын зарцуулалтыг тодорхой тусгах шаардлагатай бөгөөд мөн 2026, 2027 онд ипотекийн зээлд хамрагдах боломжтой зэргийг тодорхой тоотой нь тусгах талаар тодруулав. НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар дахин төлөвлөлт нь иргэдийг орон сууцжуулах хүрээг нэмэгдүүлэх нь чухал, иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авдаг байх, төлөвлөгөө нь олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр мэдээлэл хүргэхэд анхаараарай гэв.
1.Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай
9.Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай
| ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |