НИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын Пусан хотод ажиллалаа. Тэрбээр тус хотын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нэгдсэн эмнэлэг, хотын төв театр, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Пусан бол далайн болон чингэлэг тээвэрлэлтээрээ дэлхийд томд тооцогддог боомт хот юм. Тэр хэрээр эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болж буй хот. Пусан нь хөлөг онгоцны үйлдвэрлэл, усан тээвэр, ложистикийн салбарыг эдийн засгийн тулгуураа болгохоос гадна ухаалаг, ногоон хот болох амбийц нь технологийн хөгжилтэйгөө уялдсанаар авто замын дэд бүтэц, усан замын тээвэр, хог хаягдал дахин боловсруулалт, ногоон эрчим хүч, аялал жуулчлалын салбар нь хотын түшиц, голлох эдийн засгийн эх үүсвэр болж байгаа аж. НИТХ-ын дарга А.Баяр Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд зочлох үеэрээ Улаанбаатар Пусан хотын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэл дэх хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахыг зорьж байгаагаа илэрхийллээ. Энэ тухайгаа “Манай хоёр хот өөрийн гэсэн онцлогтой ч иргэндээ ээлтэй хөгжих ижил зорилготой. Энэ хөгжлийн зам дээр Пусан хотын удирдлагууд та бүхэнтэй уулзаж, Улаанбаатар хотын НИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хамтдаа уулзаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот Пусан хоттой биенесийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг та бүхэн олгож өгнө үү. Өөрөөр хэлбэл, экспортод суурилсан, нэмүү өртөг шингээх салбарт бид та бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол компани, аж ахуйн нэгж Пусанд бизнес эрхлэх ямар боломж байна вэ, монголын үйлдвэрлэгчид Пусаны зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх таатай гарцыг бий болгохыг хүсье. Аялал жуулчлалын салбараа түшиглэн хоёр хотын хамтарсан корпорац байгуулах боломжтой эсэхийг бид эрэлхийлж байна” гэдгийг яриандаа онцоллоо. Сонирхуулахад, тус хотын хүн амын бүтэц алдагдаж хөдөлмөрийн насны залуус нийслэл рүү чиглэсэнтэй холбоотой ажиллах хүчний хомсдол үүсэх эрсдэл бий болжээ. Тиймээс төрийн болон орон нутгийн засаг захиргаанаас хүн амын шилжилт хөдөлгөөн, залуучууд, гэр бүлийг дэмжих зорилгоор орон сууцны нөхцөлийг сайжруулах бодлогыг баримталж буй ажээ.
МОНГОЛЫН ӨВЛИЙГ ҮЗЭХ ГЭСЭН ЖУУЛЧДЫН ЦУВАА НЭМЭГДСЭН
Пусан жуулчдын хот болжээ. Эдийн засгийн орчныг нь тэлж, орлогынх нь голлох эх үүсвэр нь аялал жуулчлалын салбар гэв. Аялал жуулчлалын салбар сэргэхийн хэрээр ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлт ч сайжирчээ. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар Пусан дахь нийт ажилтай хүмүүсийн тоо ойролцоогоор нэг сая 717 мянга болсон нь өмнөх оны мөн үеэс 15 мянга орчим хүнээр нэмэгдсэн байна гэдгийг Пусан хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Ян Жэ Саен хэллээ. Ажил эрхлэлтийн энэхүү өсөлт нь Пусан хотын эдийн засагт эерэг, тогтвортой өсөлтийг үзүүлж байна гэсэн юм. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байна. Монголын өвлийг үзэх гэсэн жуулчдын цуваа нэмэгдсэн. Энэ чиглэлд хөрөнгө оруулах, хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэв. Хариуд нь Ерөнхийлөгч Ян Жэ Саен “Болно, илүү сайн болно, бүх зүйл үүнээс ч илүү сайн болно” хэмээлээ.
| НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: ПУСАН УЛААНБААТАР ХОТУУД БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ КОРПОРАЦ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |