НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн байранд хуралдлаа. Хот хөдөөгүй өвөлжилтийн бэлтгэл хангаж байгаа энэ үед Ногоон хөгжлийн хорооны гишүүд нийслэлийн 170 гаруй мянган айл өрхийг хагас коксон утаагүй түлшээр хангах, 5000 айлыг хийн түлшид шилжүүлж буйтай холбоотой бэлтгэл хангалт болон түгээлт, коксон түлшний ханган нийлүүлэлт, үнэ, хадгалалт, иргэд нүүрсээ хаанаас хэрхэн авах зэргийг лавлаж, “Тавантолгой түлш” компанийн удирдлага, ажилчдаас тодорхой асуултад хариулт авлаа. Галлагааны улиралд нийслэлд 382 цэгээр нүүрс борлуулах бөгөөд иргэд “Хотула” аппликейшнээр цахим карт үүсгэж нүүрсээ авч болох нь ээ.
Утаагүй Улаанбаатарын төлөө хийж буй чухал ажил нь айл өрхийг шат дараатайгаар хийн түлшинд шилжүүлж буй. Энэ жил Чингэлтэй дүүргийн X, XI, XIII хороо, Баянгол дүүргийн XI, XVI хорооны 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж буй юм. Энэхүү ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг “Хэрэглэгч утаагүй хагас коксон шахмал түлшийг шуудайг нь хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ. Үнийн тооцоо гаргасан уу” гэдгийг лавлав. Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр “Улаанбаатарын агаарын бохирдлын 55 хувийг нүүрсний утаа бүрдүүлдэг гэх судалгаа бий. Хагас кокс руу шилжсэнээр 25-28 хувиар утааг бууруулна гэж тооцож байна. Нүүрсний үнийн тухайд шахмал түлшийг нэг уутыг нь 3750 төгрөг, хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлуулах урьдчилсан тооцоог гаргаад байна” гэлээ.
Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны гишүүд, НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ, нийслэлийн долоон дүүргийн удирдлагууд болон Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд оролцов. Хуралдааны үеэр Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр болон холбогдох албаны удирдлагууд компанийн бүтэц, зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ болон түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Түүнчлэн НАОБТГ, “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ болон дүүргүүдийн удирдлагууд энэ галлагааны улиралд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Хуралдааны төгсгөлд НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа, холбогдох чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлыг уялдуулах шаардлагатайг онцлов.
Мөн тэрбээр угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгож, НИТХ-ийн чуулганд ажлын үр дүнг танилцуулахыг даалгалаа.
| НИЙСЛЭЛИЙН 170 МЯНГАН ӨРХИЙГ УТААГҮЙ, ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШЭЭР ХАНГАНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |