НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 22 жилийн турш хүчирхийлүүлсэн гэх эхнэр О.Нарангарав өмгөөлөгчийн н.Баттулга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийлэлд олон жил өртсөн талаараа сэтгүүлчээр дамжуулж олон нийтэд мэдэгдсэн. Б.Эрдэнэсүх нь ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, харгислал хийж байгаагүй юм шиг, цав цагаан цаас мэтээр худал мэдээлэл түгээж, цахим орчинд хүнийг гутаан гүтгэн доромжилж байгаад харамсаж байна. Өмнө нь С.Будрагчаа сэтгүүлчээр дамжуулж хэлж чадаагүй хэд хэдэн зүйлсийг ярихаас өөр арга зам үлдсэнгүй. Үүнийг баримт нотолгоотой, үнэнээр нь хэлье гэж шийдлээ. Олон жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, үр хүүхдүүдийг маань ч гэсэн дарамталж, өдийг хүрсэн. Бид хоёр 17 настайгаасаа хамт амьдарч, дөрвөн сайхан хүүхдийн эцэг эх болсон, хоёр сайхан ачтай болсон байна. Гэтэл Б.Эрдэнэсүх нь улс төрд орж, нэр нөлөө бүхий хүмүүстэй танилцсан, үүнийхээ хүрээллээр мөн найз нөхөд, ах дүү нарынхаа дэмжлэгээр уг хэргүүдийг замхруулах, шалгахад нь саад учруулж, аль болох нуун дарагдуулах ийм үйл ажиллагаануудыг явуулж байна гэж би хардаж байгаа. Яагаад гэвэл миний хамрыг 2024 оны дөрөвдүгээр сард хугалсан. Хугалсан шалтгаан нь УИХ-д дэвших зорилгоор утааны тухай контент бэлдэж байх үйл явцдаа өөрийнхөө сэтгэлд хүртлээ ярьж чадсангүй гэж бухимдаж, намайг зодож, хамрыг маань хугалсан. Ингээд том хүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг орсон боловч цагдаагийн байгууллагаас ийм асуудал дээр байцаалт авдаг юм билээ. Үүнээс болж УИХ-д дэвших эрхийг нь түдгэлзүүлчихвэл яах вэ, түүнээс болоод миний амь нас, цаашлаад үр хүүхдүүдийн минь амь нас, эрүүл мэнд эрсдэлд орчихвол яах вэ гээд гэмтлийн эмнэлгээс зугтсан. Ингээд Б.Эрдэнэсүх өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан намайг “Гурван гал” эмнэлэгт 2024 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хэвтүүлж, хамар ясны хугарал эмчлэх хагалгаанд оруулсан байдаг. Тус эмнэлгийн хамар, ясны хугарал гээд дүгнэлт нь хүртэл байгаа. Гэтэл цагдаа, шүүхийн байгууллагад сая энэ баримт нотолгоог өгтөл, дүгнэлт нь “хөнгөн зэрэг” гэж гарсан. Энэ нь уг хэргийг нуун дарагдуулж, замхруулах гэсэн санаатай үйлдэл гэж харж байна. Б.Эрдэнэсүх надад “Чи хэн ч биш шүү, чамайг яавал ч яаж чадна. Чамайг Эрдэнийн эхнэр шиг болгоно. Нүүрийг чинь шалзална, түлнэ, хүчил цацна, нүдийг чинь ухаж авна, амь насыг чинь хохироочихсон байхад чи яаж ч чадахгүй” гэдэг. Миний ард бол ерөнхийлөгч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр ах дүү. Бид хоёр хамт бэлтгэл хийдэг. Хотын дарга Х.Нямбаатар бид хоёр Шарга морьтын зусланд нь хамт хоол хийж, ажил төрөл ярьлаа гэдэг. Энэ мэтчилэн намайг улс төрийн том нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг дурдаж, айлган сүрдүүлсээр, миний амь насыг хохироохоор удаа дараа оролдож байна. Намайг энэ хугацаанд яагаад цагдаагийн байгууллагат хандлаагүй юм гэсэн байсан. би 2012 онд цагдаагийн байгууллагат хүсэлт гаргаж, хүчирхийллийг зогсоогоод өгөөч гэж хүсэж байсан. Тухайн үед миний үсийг хяргаж, эцэг эх, хоёр дүүг минь зодож, намайг хээр гадаа хоёр хоног нүцгэн байлгаж, “Надтай амьдар эсвэл эндээ үх” гэж байсан. Үүнээс хойш хүчирхийлэл улам нэмэгдэж, өдөр бүр дарамтад амьдарч ирсэн. Хамгийн сүүлд 2025 оны зургадугаар сард намайг орон сууцны арван давхрын тагтнаас шидэхийг оролдсон. Аз болж хүн хаалга тогшиж аврагдсан. Тухайн хүн байгаагүй бол өнөөдөр би золгүй байдлаар амиа алдсан байх байсан. Энэ бүх зүйлийг шалгаж өгөөч гэж хуулийн байгууллагат хандсан байгаа. Намайг тавилгатай байраа зарсан гэсэн асуудал цахим сүлжээнд тавигдсан байсан. Б.Эрдэнэсүх гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэж миний хүүхдүүдийг зургадугаар сард гэрээс нь хөөж гаргасан. Би хоёр том хүүхэдтэйгээ ярилцаад БНСУ-руу явах шийдвэр гаргасан. Хүүхдүүд минь Монголд байвал амиа алдах эрсдэлтэй байгаа учраас яв гэж хэлсэн. Гэтэл энэ хугацаанд хүү Э.Оч-Эрдэнийг минь цагдаад өгсөн байсан. Гэр бүлийнхээ компанид ажиллаж байсан хүүгээ ээжтэйгээ хамтарч “Хулгай хийсэн” гэж гүтгээд цагдаад өгсөн. Хүүгээ ийм байдалд орсныг мэдсэн учраас буцаад Монголдоо ирсэн. Намайг яагаад цагдаа, 102-т дуудлага өгөөгүй юм бэ гэж асуусан байсан. Б.Эрдэнэсүх намайг хүлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэгээ хийчхээд “Олон нийтийн сүлжээнд тавина” гэж сүрдүүлдэг байсан. Би олон жил тэвчсэн хууль, хүчний байгууллага зөвөөр мөрдөж, шүүгээд өгөөсэй гэж хүсэж байна.
| О.НАРАНГАРАВ: Б.Эрдэнэсүх намайг хүлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг хийчхээд “Олон нийтийн сүлжээнд тавина” гэж сүрдүүлдэг байсан |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |