Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дундговийн зүүн өмнөд, Өмнөговийн зүүн, Дорноговийн төв болон өмнөд, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээнд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 11-р сарын 23-ны 20 цагаас 24-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар секундэд түр зуур 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -31-36 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -25-27 градус, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2025 оны 11 дүгэнэр сарын 24- 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11 дүгээр 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудыг нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 25, 27, 28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 22-25 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
| Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна |
|
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-23 15:06:53
Уран сайхны гимнастикийн багш дасгалжуулагчдын үндэсний сургалт болов
2025-11-23 15:04:25
Томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчидан сэргийлье
2025-11-23 15:00:00
Ж.Баатарболд 100 км-ийн марафонд Х байрт орлоо
2025-11-23 14:54:01
Л.Долгорсүрэн “OLYMPIA AMATEUR INDIA-2025”-аас алт, мөнгөн медаль хүртлээ
2025-11-23 14:33:20
Томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
2025-11-23 14:30:00
Байгаль хамгаалагчид янгир, бор гөрөөс бугад хужир тавьж өгчээ
2025-11-23 14:04:17
Ирэх лхагва гарагт бүх нийтээр амарна
2025-11-23 14:02:25
"Мөнх тэнгэрийн бичиг-2025" монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо
2025-11-23 13:19:42
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс, бодис цацаж байна
2025-11-23 13:16:25
Монгол Улсын шатрын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
2025-11-23 13:14:26
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
2025-11-23 13:09:50
Г.Ган-Орхоныг “Олимпын алдар” одонгоор шагнав
2025-11-23 12:40:09
Цас орж, шуурч байгаа аймаг сумд
2025-11-23 12:36:40
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025-11-23 12:32:39
“Өндөр Гэгээн Занабазарт зориулан “Дурсгалын марк” хэвлүүлжээ
2025-11-23 12:30:05
ӨВЛИЙГ БИ АНИРГҮЙ Л ГЭЖ БОДДОГ СОН
2025-11-23 12:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
2025-11-23 12:29:22
УУЛЫН ХҮМҮҮС, ХАНХЫН ЖАВРААС ҮЛДСЭН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-23 12:29:00
ЖҮЖИГЧИН З.БУЛГАН: ЗИЛОВЫН ДҮРИЙГ ӨӨРӨӨ БҮТЭЭЖ БАЙГАА ХЭРНЭЭ Л ҮЗЭН ЯДААД БАЙЛАА
2025-11-23 12:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2025-11-23 12:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН НОЁН ОРГИЛУУДЫН НЭГ АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛИЙНХ
2025-11-23 12:00:00
Баруун бүсийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага 12.9 хувиар буурчээ
2025-11-22 14:19:59
Ерөнхий сайд Г.Занданшатар ЭНЭҮТ-д томуугийн дэгдэлт их байгаа тул орон нутгаас эмч дайчлан ажиллуулах чиглэл өглөө
2025-11-22 14:09:13
Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймгууд зудын эрсдэлтэй байна
2025-11-22 12:52:47
Туулын хурдны замын түр замын хөрс хуулалтын ажлыг хийж байна
2025-11-22 12:47:02
Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина
2025-11-22 12:41:15
Нийслэлээс улсын төсөвт 263 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ
2025-11-22 12:37:51
АН-ын ҮБХ-ны хуралдаанаар Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
2025-11-22 12:19:39
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |