Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Тус авто зам Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжилнэ.
Одоогийн байдлаар ажлын талбайд нийт 138 хүний бүрэлдэхүүнтэй, 48 гаруй машин механизмтайгаар түр байрлах кемп байгуулах ажил болон гүүрэн байгууламжын дам нуруу цутгах талбайн барилгын ажил, замын ул суурийн ажил, геологийн судалгааны ажлууд тус тус хийгдэж байна.
-Дам нуруу цутгах талбайн суурийн хавтангийн бетон цутгалт найман байршилд хийгдсэн.
-Бетон узель барих 2500 м² талбайд суурийн ажил хийгдсэн.
-1000 м² бетон шалны ажил хийгдсэн.
-Туршилтын хэсгийн хөрс хуулалт, нягтруулалт, лабораторийн шинжилгээг хийж дуусгасан.
-K15+200 – K16+400 хэсгийн замын үндсэн трассын хөрс хуулалтын ажил хийгдэж байна.
-Сонсголонгийн гүүрийн хэсэг болон замын ул суурийн хэсгийн өрөмдлөгийн ажил хийгдэж нийт 31 цооног дуусгасан.
| ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |