Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2025” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ. Дараах номинацийн дагуу нэр дэвшүүлэлтийг зохион байгуулж, шилдгийг шалгаруулна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ
1- Орон нутгийн шилдэг сэтгүүлч
2- Радиогийн шилдэг сэтгүүлч
3- Cайтын шилдэг сэтгүүлч
4- Сонины шилдэг сэтгүүлч
5- Телевизийн шилдэг сэтгүүлч
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ РЕДАКТОР
1- Сонины шилдэг редактор
2- Телевизийн шилдэг редактор
3- Радиогийн шилдэг редактор
4- Сайтын шилдэг редактор
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ
1- Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл
2- Радиогийн шилдэг бүтээл
3- Гэрэл зургийн шилдэг бүтээл
4- Сайтын шилдэг бүтээл
5- Сэтгүүлийн шилдэг бүтээл
6- Сонины шилдэг бүтээл
7- Телевизийн шилдэг бүтээл
8- Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг судалгааны бүтээл
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА
1- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага
2- Шилдэг радио
3- Шилдэг сайт
4- Шилдэг сонин
5- Шилдэг телевиз
Хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, чөлөөт уран бүтээлч нь нэр дэвшүүлэлтийн материалаа 2025 оны арвэн нэгдүгээр сарын 06 өдрөөс 2025 оны арван хоёрдугаар сарын 05 өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, 11-р хороо PRO ONE оффис 503 тоот эсвэл [email protected] цахим шуудангаар илгээнэ. Цахим шуудангаар илгээсэн нөхцөлд утас-11330948, 91118403 утсанд мэдэгдэнэ.
Анхааруулга: Нэр дэвшигч нь материал тус бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл холбоо барих хаяг, утасны дугаар тодорхой бичих бөгөөд видео, аудио материалыг facebook, youtube хуудсанд байршуулан линк хавсаргасан байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
| "Ган үзэг 2025" оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |