• Өнөөдөр 2025-11-18

Б.ДАШПҮРЭВ: Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна

       АИ-92 шатахууны хомсдол хэвийн байдалдаа орсон ч өчигдөр оройноос эхлэн шатахуун олдохгүй, ШТС-д дугаарласан байдалтай байна гэх мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлсэн.
 
        Тэгвэл энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Шатахууны хангамж сайжирч байгаа. Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна. Шатахууныг цаг алдалгүй түгээж, өмнө нь үүссэн хомсдолыг арилгах зорилгоор Тээврийн Цагдаагийн албатай хамтарч аюултай ачааг өдрийн цагаар тээвэрлэж байгаа. Эрээнцаваар орж ирэх бүтээгдэхүүний тоо нэмэгдэж байгаа учир зүүн бүсийн шатахууны хомсдол багасна гэж харж байгаа гэдгийг албаныхан мэдээлэв. Хятад улсаас энэ сард 11500 тонн бүтээгдэхүүн авахаар төлөвлөсөн байгаа. Эхний бүтээгдэхүүн орж ирсэн. Үнийн хувьд 160 ам.долларын зөрүүтэй. Үнийн зөрүүнд 7.5 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдэж өгсөн учраас шатахууны үнэ нэмэгдэхгүй. Цаашид үнийн зөрүүг арилгахын тулд зах зээлийн зарчим руу шилжих ёстой. Мөн бүтээгдэхүүний чанарт анхаарах шаардлагатай байна. Ингэж байж аюулгүй, найдвартай байдал бий болно. Зарим ШТС-ууд хязгаартай олгож эсвэл зөвхөн карттай иргэдэд шатахуун олгоно гэх асуудал дээр, "Үнийг төрөөс тогтоож, хатуу барьж байгаа нь эргээд сөрөг үр дагаварыг бий болгож байна. Нэг талдаа энэ бол худалдааны маркетинг яваад байна. Бидний зүгээс тэг ингэ гэх асуудал байхгүй. Харин түгээлтээ нэмэгдүүлж, хангалтаа сайжруул гэж байгаа юм" гэв.

Б.ДАШПҮРЭВ: Шатахууны нөөц хангалттай, үнэ тогтвортой байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188