• Өнөөдөр 2025-11-18

Нийслэлд 122 вагон АИ-92 автобензин байна

           Нийслэлийн хэмжээнд өчигдөр оройноос хойш АИ-92 автобензины хомсдол үүсч иргэд шатахуун түгээх станц /ШТС/ дээр дугаарлаж шатахуун авч байна гэх мэдээлэл цахим сүлжээгээр нийтлэгдэж эхэлсэн. Иймд, Аж үйлдвэр, эрдэс баялгийг яамаас 2025 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 07:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна гэх мэдээллийг өглөө. Тодруулбал, дизелийн түлш-104 вагон, АИ-92 автобензин-122 вагон, АИ-95 автобензин-7 вагон, онгоцны түлш-2 вагон, пропан-9 вагон, бутан- 11 вагон, газ-1 вагон тус тус байгаа ажээ.
 
Түүнчлэн, Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос гаргасан мэдээллээр нийслэлд АИ-92 автобензин 2590 төгрөг, орон нутагт 2800 буюу 0.1 хувиар өссөн аж. Нөгөөтэйгүүр, 3321 төгрөгөөр борлуулагдаж байсан дизелийн түлш литр тутамд 3365 төгрөг хүрч 1.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Нийслэлд 122 вагон АИ-92 автобензин байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188