• Өнөөдөр 2025-11-17

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна

        Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнгөрсөн шөнө 23:47 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Prius-30” загварын суудлын автомашинд иргэн Б /63 настай, эрэгтэй/, Ч /33 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгсөн.
 
Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Ээж хад” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 48 км/ суудлын автомашинтай 4 иргэн /2 том хүн, 2 хүүхэд/ цасанд суусан гэсэн дуудлага хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Hilux” загварын 4 зорчигч /2 том хүн, 2 хүүхэд/-той суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна. 
 
Иймд орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. 
 
Эх сурвалж: ОБЕГ

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188