• Өнөөдөр 2025-11-14

Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно

     Увс аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит "Увс нуур цом-2025" бөхийн барилдаан зохион байгуулагдахаар болжээ. Тус барилдаан энэ сарын 29-30 өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод болох аж. Анх 1980-д оноос аварга Х.Баянмөнхийн нэрэмжит "чуулга барилдаан" гэсэн нэртэйгээр зохиогдож байсан юм.
 
Тэгвэл О.Балжинням, С.Мөнхбат нар аварга цол хүртсэнээр "Аваргуудын нэрэмжит" нэртэй болсон юм. Түүнчлэн 2017 оноос Аваргуудын нэрэмжит "Увс нуур" цомын төлөөх барилдаан болж өргөжсөн. Энэ жилийн барилдааны түрүү бөх $5000 мөнгөн шагнал гардах юм байна
Энэ сард Увс аймагт гурван барилдаан зохион байгууллагдана
Арваннэгдүгээр сарын 14-16-нд Улаангом бөхийн дэвжээний 10 жилийн ойд зориулсан барилдаан
Арваннэгдүгээр сарын 21-23-нд Улсын заан С.Сүхбаатар агсны нэрэмжит барилдаан
Арваннэгдүгээр сарын 29-30-нд Увс аймгаас төрсөн Аваргуудын нэрэмжит "Увс нуур цом" барилдаанууд болох юм.

Увс аймгийн "Аваргуудын нэрэмжит" барилдаан энэ сарын 29-30-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188