• Өнөөдөр 2025-11-13

МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье

        Netflix-ийн Physical Asia шоунд Монголын баг амжилттай оролцож, үргэлжилсээр байгаа.

    Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбооноос "Netflix" компанийн "Physical Asia" олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд өргөж, авьяас чадвар, ур ухаанаараа эх орноо бахархалтайгаар төлөөлсөн Монголын багийн нийт тамирчдадаа гүн талархал илэрхийлье. Онцгойлон багийн гишүүн, Монгол Улсын арслан Баярсайханы Орхонбаяр танд Монголын ард түмний итгэл, бахархлыг тээн дэлхийн олон орны үзэгчдэд Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж, Монгол хүний биеийн болон сэтгэлийн хүч, хатуужил, нэгдмэл үнэт зүйл, Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсанд чин сэтгэлийн талархал дэвшүүлье" гэжээ.

МҮБХ: Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсан Улсын арслан Б.Орхонбаяр танд талархал дэвшүүлье
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188