• Өнөөдөр 2025-11-11

Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа

2025-11-11,   218

       УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. 
 
Энэ үеэр МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл “Өнөөдрийн байдлаар манай МҮОНРТ-д 512 хүн ажиллаж байгаа, 50 хүн жирэмсний амралттай байна. Уг нь энэ 512 хүнийг тогтмол ажиллуулахын тулд цалинг нь нэмэх ёстой. Гэхдээ төсвийн янз бүрийн асуудлаас болж цалингаа нэмж чадахгүй байна.
 
Одоогоор манай байгууллагын дундаж цалин 1,513,000 төгрөг байгаа. Хамгийн бага цалинтай нь 1.2 сая төгрөг, хамгийн өндөр гүйцэтгэлтэй хүмүүсийн цалин 1,950,000 төгрөг байна. Манай 512 ажилтан дундаж 1.5 сая төгрөгийн цалингаасаа татвар, шимтгэлээ төлөөд 1.2 сая төгрөгийн л цалин авцгааж байна. Бид ийм л бага цалинтай уран бүтээлчид” гэлээ. 
 

Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-11 15:50:08
    Архангай: МҮОНТ-д 512 хүн ажилладаг гэнэ үү? Юу хийдэг гэж ийм их ажилчид байна аа? Танай ТВ-ийн үйл ажиллагааг харахад 52 ажилчин ч ихдэхээр харагдаж байна. Татан буулга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-11 15:08:43
    Зочин: Хаагаач балай үзэх юмгүй тв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-11 15:06:46
    Зочин: Үздэггүй тв шүү зүгээр сар болгон талхны мөнгөнөөс минь авна одоо болимоор юм хэдэн хүн тэжээгээд дээр нь бас татвар төлөгчидийн мөнгөнөөс авна хаах хэрэгтэй тв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-11 14:42:12
    зочин: хамгийн чанаргүй үзэх юмгүй тв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-11 14:42:11
    зочин: хамгийн чанаргүй үзэх юмгүй тв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-11 14:42:02
    зочин: хамгийн чанаргүй үзэх юмгүй тв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-11-11 14:35:26
    512 хүнийг тогтмол ажиллуулна гэнэ үү: 512 хүнийг тогтмол ажилтай байлгахын тул Үндэсний ТВ байдаг бол арай дэндүү байна шүү. Тэднийг цалинжуулах гэж татвар төлөгч нар ажил хийдэг шүү дээ. Үндэсний тв үзүүлэх олигтой ч юмгүй, тэгснээ 512 хүнд цалин өгнө гэж үү. Больж үз. Ичиж амьдар та нар. Үзүүлэх юмаа олигтой хийгээд түүгээрээ хүнээ цалинжуул, яасан комммунизмаасаа салаагүй тэжээврүүд вэ???
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188