• Өнөөдөр 2025-11-11

АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна

        Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 113 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс: 
  • 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,
  • 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах,
  • 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. 
 
Одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
 
Түүнчлэн эрүүгийн 939 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас: 
 
  • 11 хэргийг шүүхэд шилжүүлэх,
  • 13 хэргийг хаах,
  • 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж,
  • 3 хэргийг нэгтгэн шалгаж байна.
 
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна.

АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188