• Өнөөдөр 2025-11-11

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ

"Gaijin - Mongol Samurai" мюзикл драма

           Монголд анх удаа мюзикл драма хэлбэрээр буюу дуулалт болон жүжиглэлт хослон тоглогдох энэхүү жүжиг нь 13-р зууны үеийн Юань гүрэн болон Япон улсын үйл явдлаас сэдэвлэсэн, үндэстэн дамнасан хориотой хайр дурлалын тухай өгүүлэх Монгол самурайн талаархи нэн сонирхолтой зохиомол уран сайхны бүтээл юм.

Байршил: УЛААНБААТАР ТЕАТР

Огноо: 2025 оны 11-р сарын 6, 7, 8, 9, 10, 11, 12

Тасалбарын үнэ: 65,000₮ , 75,000₮, 85,000₮

VIP: 120,000 ₮

Prime Entertainment-н бүтээл

Зохиогч: Г. Мөнхбаяр

Ерөнхий найруулагч: Б. Даваасүрэн / Pro Theater /

 

"Т.Туул-Бүжгийн урлагт 63 жил” 80 насны ойн хүндэтгэлийн тоглолт

Монголын сонгодог урлагт гэгээн мөрөө үлдээсэн МУГЖ, профессор Т.Туул багшийн уран бүтээлийн замналд зориулсан хүндэтгэлийн тоглолт Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа болох гэж байна.

Энэхүү үдэш нь Монголын балетын урлагийн хөгжлийн түүх, сургалтын уламжлал, Т.Туул багшийн ур чадвар, бүжгийн урлагт зориулсан хөдөлмөрийг хүндэтгэх үдэш юм.

Тоглолтод: Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид, Монгол Улсын Консерваторын оюутнууд нэгдэн оролцож залуу үеийн уран бүтээлчдэд урам зориг өгөх үдэш байх болно.

"Үгүйлэгдсэн хайр" шинээр төрлөө

       Улсын Драмын Эрдмийн театр 95 дахь үзвэрийн жилээ 2025 оны 11-р сарын 12-ны өдөр Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгээр нээх гэж байна. Төрийн соёрхолт, УГЗ Намнангийн Наранбаатарын найруулгаар шинэчлэн тавьж буй "Үгүйлэгдсэн хайр" жүжигт эрчимт хөгжлийн нүргээнд хүн чанар, мөн чанараа хадгалан үлдэхийг хичээж буй гэр бүлүүд болон нийгэмд үгүйлэгдэж буй хүнлэг, нинжин сэтгэлийн дуу хоолой сонсогдох болно. Жүжгийн үзэгчид зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн яруу тансаг Монгол хэлээр сонороо мялааж, хөгжимт жүжгийн эрчимт хэмнэлийг мэдэрч, УДЭТ-ийн шинэчилсэн гэрлийн шийдлүүдээр нүдээ баясгана. "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг "Бавуугийн Лхагвасүрэн" сангийн хүсэлтээр, их найрагчийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан тавьж байна.

"Үгүйлэгдсэн хайр" жүжгийн уран бүтээлчид:

Зохиолч- Б.Лхагвасүрэн /Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ, АУЗ/

Ерөнхий найруулагч- Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/

Уран сайхны удирдагч- Б.Хишигзаяа /СТА/

Ерөнхий зураач- Т.Ганхуяг /УГЗ/

Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч - Г.Ган-Очир /СТА/

Хөгжмийн зохиолч- Б.Чинбат /УГЗ/

Гэрлийн найруулагч- Я.Батсайхан /СТА/

Дууны найруулагч- Т.Майдаржав /СТА/

Туслах найруулагч- С.Ариунжаргал /СТА/

Дүрүүдэд:

Отгоолой- Б.Мөнх-Учрал

Цэцэгээ- Т.Анхзул

Базар- Д.Мөнх-Од /СТА/

Төгсөө- Б.Золзаяа /СТА/

Жамсран- И.Дашнамжил, Г.Амгаланбаатар /МУГЖ/

Жамсрангийн эхнэр- П.Мягмарсүрэн /СТА/

Базарын охин- А.Энхжин

Лоолой Самдан- Ц.Жаргалсайхан /СТА/

Ээж- Ц.Баясгалан /МУГЖ/

Оюун- А.Номин-Эрдэнэ

Болдоо- Г.Ганбат /СТА/

Зандараа- Б.Баттогтох /СТА/

Зурагчин- Ц.Рагчаа

"Сүүлчийн бороо" /нугасны ан/ мета драмын жүжиг

          "СҮҮЛЧИЙН БОРОО" /нугасны ан/ нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөн жүжиг. Гол баатар Виктор Зилов өөрийгөө зүгээр л урсгалаар хөвж яваа, хүсэл тэмүүлэлгүй, утга учиргүй амьдрал дунд гацсан мэтээр мэдэрнэ. Гэр бүлийн хайр, нөхөрлөлийн үнэнч байдал, хүн өөрийнхөө өмнө хүлээх хариуцлага зэрэг асуудлууд түүнийг тойрон эргэлдэнэ.

Зиловын амьдралд тулгарах сорилтууд, түүний сонголт, үйлдлүүд нь үзэгчдийг өөрсдийн амьдралын мөн чанар, үнэт зүйлсээ эргэцүүлэн бодоход хүргэдэг. Зилов удаан хүлээсэн нугасны андаа явахыг мөрөөддөг ч энэ аялал нь түүний амьдралын утга учиргүй байдлын бэлгэдэл болж хувирна.  "СҮҮЛЧИЙН БОРОО" /нугасны ан/ жүжиг нь үзэгчдэд хүний дотоод зөрчил, амьдралын сонголтууд, алдааны үнэ цэнийн тухай гүн гүнзгий бодлогошрол төрүүлэх бүтээл юм.

 

"18 ДАХЬ ХАВРЫН ХАЙР" драмын жүжиг

18 настай сурагчдын хайр дурлал үерхэл нөхөрлөл гэнэн томоогүй өрсөлдөөн, багшийгаа хайрлах хайрын тухай өгүүлэх өсвөр насныхан, төгсөх ангийн сурагчдад зориулсан драмын жүжиг. Нэг нэгнээ ялгаварлан гадуурхаж, цахим орчинд зүй бус харьцаж бусдыг хэрхэн гомдоодгийг харуулах уг жүжгийг анги хамт олон найзуудаараа ирж үзэн дурсамж бүтээгээрэй.

Б. Шарав “Чингис хаан” дуурь

/Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт дуурь/

Хөгжим:ТШ, ХБ, Чингис хаан одонт МУУГЗ Б.Шарав

Цомнол: Ардын уран зохиолч, П.Бадарч

Найруулагч: МУАЖ Ч.Найдандорж

Ерөнхий зураач: МУАЗ Ч.Гунгаасүх

Тайзнаа анх тавигдсан: 2003.05.03

Шинэчилэн тавигдсан: 2016.06 сар

 

"МОНГОЛ АРДЫН СУУТ" драмын жүжиг

          Тус уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм. Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ нэн онцлогтой юм. Нацагдорж судлаач Л. Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нар болон бусад түүхэн гэрч, олны хүртээл болж хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжаас жүжгийн зохиолыг бичсэн болно.

Насны ангилал: 12

Зохиолч: Ц.Хулан /МУУГЗ/

Найруулагч: Б.Баатар /МУУГЗ/

Туслах найруулагч: М.Ариунтуяа /МУСТА/

Хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /МУУГЗ/

"Намайг дурсаарай Коко" хүүхдийн жүжиг

Ерөнхий Найруулагч: СТА М.Лхагва

Ерөнхий зураач: С.Энх-Од

Бүжиг дэглээч: СТА Д.Баярт

Хөгжмийн найруулагч: Б.Батжаргал/Т.Цолмон

Гэрлийн найруулагч: Г.Батсүх

Дүрүүдэд:

Мигель: СТА Г.Гандөш/Ж.Цэдэндамба

Хектор: Б.Заяа

Эрнесто Де Ла Круз: Х.Бархсад

Туслах дүрд:

Абуэлита Эмээ: А.Ариунзаяа

Мигелийн Аав: Б.Энхтүвшин

Мигелийн Ээж: Г.Сансартуяа

Имэлда Элэнц эмээ: Р.Долгорням

Авга эгч Розита: Г.Сансартуяа

Авга ах Оскар & Авга ах Фелипе: СТА М.Лхагва, А.Ариунзаяа

Хөгжимчид: УБ театрын бүжигчид

Хамгаалагчид: УБ театрын бүжигчид

Цагдаа эр: Б.Хүслэн

Коко эмээ: Э.Мөнгөн-Эрдэнэ

Хүүхэлдэйн дүрд:

Нисдэг муур: МҮИС-ийн оюутнууд

 

"ГЭМ ЗЭМ" постдрамын жүжиг

Хүний амьдралын мөн чанар, сэтгэлзүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Достоевскийн бүтээлийг Монголын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Ф.М Достоевскийн хамгийн алдартай роман болох "Гэм зэм"-ийг "Орфей" театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулсан юм.

Жүжигт хүний үйлдэл, түүнээс гарах үр дагавар, эгэл жирийн харилцаанаас эхлээд хууль цаазын шүүлтийн өмнө бие хүн хэрхэн хувьсаж, тэмцэж буйг үзүүлнэ. "Гэм зэм" жүжгийн ерөнхий нэвтрэх шугам нь "Харанхуйд төөрсөн хүн гэрэл гэгээг олж харлаа" гэсэн нэгэн өгүүлбэрт зангилагдана. Хүний амьдралыг ойлгох цор ганц арга зам нь хайр, хайрыг мэдэрсэн хүний сэтгэлд л нигүүслийн гэгээ тусах боломжтой. Ф.М Достоевскийн хүн төрөлхтөнд хэлэхийг зорьсон энэ амин санааг Орфей театрын уран бүтээлчид жүжигтээ тусган харуулахыг хичээжээ. Уг жүжгийг "Фауст", "1984", "Опал", "Амьдрахуй" жүжгүүдийг найруулсан найруулагч М.Батболд найруулсан юм.

 

 

 

 

 

 

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188