Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний аравдугаар сарын байдлаар 99,430 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Өнгөрсөн долоо хоногт 616 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал, 2021 онд БЗД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн траншейгаас хэн болох нь танигдахгүй байдалтай болж шатсан эмэгтэй хүний цогцос олджээ. Цагдаагийн байгууллагаас эзэн холбогдогчийг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжлах, мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулснаар энэ оны наймдугаар сард гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг илрүүлсэн байна. Хүний амь насыг онц, харгис хэрцгийгээр хохироож гэмт үйлдлээ нуун дарагдуулсан Б-г Эрүүгийн хуулийн 10.1.2-т зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
| 2021 онд хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлж, хэргийг прокурорт шилжүүлжээ |
|
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |