• Өнөөдөр 2024-05-05

427 сая төгрөгийн үнэ хүрсэн 0001 УАР дугаарын зохих үнийг төлөөгүй тул зарагдаагүй байна

2021-02-17,   720

Авто тээврийн үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа гурав дахь өдрөө үргэлжиллээ. Уг дуудлага худалдааны эхний өдөр 427 сая төгрөгийн үнэ хүрсэн 0001 УАР дугаарын зохих үнэ төлөгдөөгүй учир зарагдаагүй байна. Дуудлага худалдаанд оролцогчид дэнчин 50 мянган төгрөг төлж auction.transdep.mn сайтаар оролцдог бөгөөд хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болдог. 
 
Худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлөн, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгааждаг юм.Хоёрдугаар сарын 15-нд эхэлсэн дуудлага худалдаагаар нийт 60 дугаар үнэлэгдээд байгаагаас ердөө 10 орчим нь зарагджээ.
 
Одоогоор нийт үнэлэгдээд буй дугааруудаас үнийг нь төлж, гэрээ байгуулан зарагдсан хамгийн өндөр үнэтэй дугаар нь 16 сая төгрөг хүрсэн байна. Дуудлага худалдаагаар үнэлэгдсэн ч зарагдаагүй дугааруудыг дахин хуваарь гарган дуудлага худалдаагаар зарна гэж АТҮТ-өөс мэдээллээ.

427 сая төгрөгийн үнэ хүрсэн 0001 УАР дугаарын зохих үнийг төлөөгүй тул зарагдаагүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-17 17:56:39
    Иргэн: Хаха, тэгэж л таарна, арай л тэнгэрийн үнэ сонсогдсон юмаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188